Монголд  ажиллаж буй гадаад иргэд  дунджаар 1,7 сая төгрөгийн цалин авч байна
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөж  иргэдийн амьжиргаа улам л дордож байна. Хэдийгээр засгийн газрын зүгээс цалин тэтгэвэрийг тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа ч үр дүн муутай байна. Иргэдийн авсан цалин хаанаа ч хүрэхгүй дуусч байгаа нь инфляцийн түвшин өндөр байгаатай шууд холбоотой. Монгол иргэд өөрийн эх орондоо үнийн өсөлт, инфляцид дарлуулан амьдарч байхад манай улсад ажиллаж буй гадныхан  биднээс хэд дахин өндөр цалин авч манай оронд сайхан амьдарч байна. Тодруулбал Хөдөлмөрийн судалгааны институтиэс  цалин хөлсний бүтцийн тухай судалгаа хийсэн байна.

Уг судалгаанд нийт 1731 байгууллагын 28 мянга 763 ажилчин хамрагджээ. Ингээд 2010 онтой харьцуулахад ажилчдын цалин 2,3 дахин буюу 298,2 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Тэгвэл 2013 оны байдлаар ажилчдын цалин 528,7 мянган төгрөг байсан бол манайд ажиллаж буй гадныхны цалингийн дундаж нь 1,7 сая төгрөг байсан юм. Эндээс үзэхэд манай төрийн бодлого хэнд хаашаа чиглэгдэж байгаа нь харагдаж байна гэх хүмүүс олон байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монголойд 2014-05-13 00:55:38
    дөнгөж 1,7 гэж үү.
    103.9.90.135
    Мэдэгдсэн Хариулах