Цахилгааны утасны даацыг хэтрүүлвэл галын аюултай

Засгийн газрын тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээр гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн хэрэглээний үнийг нэгдүгээр сарын 1-ээс гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тэглэсэн. Хөнгөлөлтийг зөвхөн өдөр, шөнийн тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхүүд 21:00 – 06:00 цагийн хооронд эдлэх юм.

Цахилгаан хэрэглээний даацыг хэтрүүлвэл галын аюултай тул эрүүл мэнд, эд хөрөнгөө эрсдлээс хамгаалж хэрэглээгээ ухаалгаар зохицуулахыг УБЦТС ТӨХК-өөс зөвлөж байна.
 

  • Халаагуурыг цахилгаан эрчим хүчний ачаалал багатай цагуудад буюу 21 – 06 цагийн хооронд хэрэглээрэй.


- Айл өрхийн цахилгаан хэрэглээ нь автоматын даах чадлаар хязгаарлагддаг. Тиймээс автомат дахин дахин унах тохиолдолд мэргэжлийн байгууллагад даруй хандах
- Үйлдвэрийн баталгаа, гэрчилгээтэй халаагуур сонгох
- Гар хийцийн халаагуур, бойлуураас татгалзах
- Цахилгаан тоноглол, хэрэгслээр хүүхэд тоглох, оролдох нөхцөлийг бүрдүүлэхгүй байх
 

  • Галын аюулаас урьдчилан сэргийлээрэй


- Эвдрэл, гэмтэлтэй залгуур, унтраалга, олон залгаастай оруулгын утас зэргийг шинэчлэх 
- Цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгаж хэвших, олноор нь зэрэг залгахгүй байх
- Тоолуурын хайрцагнаас гэр, байр руу орсон утас халах, шалбарах, богино холбоо үүсэх, шатах, гал гарахаас сэргийлэн шалгаж байх
 

  • Эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалаарай


- Ачаалал даахгүй утас сонгохгүй байх (зэс утас 2*4, хөнгөн цагаан утас 2*6-аас дээш голчтой бол тохиромжтой), 
- Бүдүүн нарийн голчтой, хөнгөн цагаан, зэс утсыг хооронд нь холбож болохгүй
- Холхинодог, гэмтэлтэй залгуур, унтраалгыг даруй шинэчлэх
- Цахилгааны утсыг унь, тооно, ор, ханын толгойд ороож болохгүй
- Дамранд ороолттой урт залгуурыг ашиглах тохиолдолд утсыг бүрэн хөвж, эрчлээг нь гаргасны дараа залгах
 

  • Гэр, байрны цахилгааны дотоод монтажийг заавал мэргэжлийн хүнээр хийлгэх эсвэл хянуулах нь болзошгүй эрсдлээс хамгаална. 


Бусад мэргэжлийн зөвлөгөөг УБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд биеэр болон 70047004 утсаар авах боломжтой.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зөвлөгч 2017-01-02 13:09:21
    Мэддэггүй хүн мөн хэт их мэдэгчид ч олон шүү дээ
    202.126.91.172
    Мэдэгдсэн Хариулах
  • мэднэ 2017-01-02 07:17:34
    бид мэднээ. сайхан залгаад байна даа
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах
    • Зөв зөв 2017-01-02 08:52:49
      Зөв зөв хэддүгээр зуун билээ дээ ямар 19р зуунд бгаа биш мэдэлгүй яахав
      112.72.11.112
      Мэдэгдсэн Хариулах