Гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байна

Туркийн хамгийн том хот Истанбулын нэгэн шөнийн клубт шинэ оноо угтан баярлан цэнгэж байсан хүмүүс рүү гэмт этгээд халдаж, 39 хүн нас барсан хэрэг гарсан билээ. Тэгвэл тус хэргийг үйлдсэн гэмт хэрэгтэн одоо ч сул чөлөөтэй байгаа бөгөөд цагдаагийн газрынхан өргөн хүрээнд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа ажээ.

Хэрэг энэ сарын 1-ний 01:15 цагийн үед Рейна гэх шөнийн клубт болсон байна. Тухайн үед 700 гаруй хүн баяраа тэмдэглэж байжээ. Гэмт хэрэгтэн энэ үеэр долоон минутад 120-180 удаа гал нээсэн байна.

Эх сурвалжууд өмнө нь гэмт хэрэгтэн хоёулаа байсан төдийгүй, санта клаусын хувцастай байсан гэж мэдэгдэж байсан. Тэгвэл энэ хоёр хувилбарыг аль алиныг нь үгүйсгэж, гэмт хэрэгтэн сантагийн хувцасгүй, мөн ганцаараа байсан гэдгийг тус улсын Дотоод хэргийн сайд мэдээллээ. Энэ удаагийн халдлагыг хэн, ямар бүлэглэл үйлдсэн нь тодорхойгүй байна. Курдын зэвсэгт босогчид ч террорист халдлага үйлдээгүй гэдгээ онцолж байгаа юм. Хохирогчдын 35-ын хэн болохыг нь тогтоосон бөгөөд 24 нь гадаад улсын иргэн, харин 11 нь турк хүмүүс байжээ. Харин 65 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.