Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд улсын комисс ажиллаж эхэллээ

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулагдсан “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах улсын комисс” шинэ оны ажлын анхны өдрөөс эхлэн Хөшигийн хөндийд ажиллаж эхэллээ.

ИНЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан 104 хүний бүрэлдэхүүнтэй Техникийн комисс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-28-ны өдрүүдэд тус нисэх буудалд ажиллаж, хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу Японы талаас хийж гүйцэтгэсэн ажлуудыг хүлээж авсан юм. Японы талаас Зорчигч үйлчилгээний барилга, Нислэгийн хөдөлгөөний удирдлагын байр, Цэвэр усны байгууламж, шугам сүлжээ, Дулааны зуухны барилга зэрэг 23 обьектийг Техникийн комисст хүлээлгэж өгсөн байна.

ИНЕГ-аас ажилласан Техникийн комиссын ажил дууссантай холбогдуулан ЗТХ-ийн Дэд сайд Б.Цогтгэрэлээр ахлуулсан 57 хүний бүрэлдэхүүнтэй Улсын комисс өнөөдрөөс Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх  буудалд ажиллаж эхэлж байгаа юм. Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, техникийн комиссийн дүгнэлтийг танилцуулж, төслийн явц, үйл ажиллагаа, тулгамдаад байгаа асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар ийнхүү зөвлөлдлөө.



Улсын комисс ажиллахаас өмнө 8 ажлын хэсгээс бүрдсэн техникийн комисс чиглэл бүрээр ажиллаж, нийт 1164 зөрчил дутагдал илрүүлсэн байна. Энэ хүрээнд гүйцэтгэгч компаниас 240 зөрчил дутагдлыг арилгасан бөгөөд одоогоор 920 орчим зөрчил үлдээд байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл хэллээ. Тэрээр “Зам, барилгын асуудлууд эдгээр зөрчил дутагдлын томоохонд тооцогдож байгаа бөгөөд мэргэжлийнхэн зурвасын цементийн найрлага зэрэг асуудалд удахгүй дүгнэлт хийнэ. Япон болон Солонгосын тал ч төслийн ажлыг 100 хувь гэж хэлэхэд учир дутагдалтай тул цаашид үүнийг нэг жилийн дотор засаж, сайжруулах шаардлага бий гэдгийг хэлж байна” гэсэн юм.

Ажлын хэсгийнхэн энэ үеэр Шинэ нисэх онгоцны буудлын Зорчигч үйлчилгээний байгууламжтай танилцсан юм. Зорчигч хэрхэн бүртгүүлэх, шалган нэвтрэхээр хэрхэн нэвтрэх, ачаа тээшээ хэрхэн өгөхөөс эхлээд онгоцонд суух хүртэлх үйл ажиллагааг танилцууллаа. Ингэхдээ энэхүү үйлчлэх хүрээнд ямар дэвшилтэт ололттой талууд болон алдаа дутагдал байгаа талаар улсын комиссын гишүүд биечлэн танилцав. Мэргэжлийн 57 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү комисс энэ сарын 11-ны өдөр хүртэл ажиллаж, санал, дүгнэлтээ боловсруулснаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.

Улсын комиссын дүгнэлт гарсны дараагаар холбогдох газрууд шийдвэр гаргаж, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах хугацаа тодорхой болно.









Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сда 2017-01-03 12:38:24
    Дарваан хар эндээс ууж идэх юм юу байна гэж шиншилж яваа биз..
  • as 2017-01-03 03:24:25
    ОУ-ын стандартаар барьсан байгууламжыг энэ дагзнууд юугаа мэдэж хүлээж авах юм бол доо, очиж очиж энэ ахлах нь Дарваан шүү
  • zochin 2017-01-03 02:55:14
    oorsdoo hurdan zamaa bariach, zam barih horongoo ch shiideegui, zamgui yaj ehluuleh yum? ashiglaj ehlene gevel ter odroos tolboroo butsaaj toloh bolno.
  • lll 2017-01-03 01:16:22
    Мэдээж хүлээж авч байгаа юм чинь Улсын Комисс ажиллах нь зөв. Гэхдээ энэ шилэн Цогоо ахлахдаа ч яахав дээ. Мэргэжлийн хүн ахламаар юм даа.
  • am aM  2017-01-02 17:05:20
    OORSDIIN XIIX YMAA EXLEECH UGUI BAIJ ..XOORXII DOO YAJ URAGSHAA YAVNA DAA
  • маааалиииааад 2017-01-02 16:28:09
    ЭНЭ БУДУУН ШАР БАТИЧЭЭСЭЙ ЮУ МЭДДЭГ ГЭЖ ПЯЗДА ЦАРАЙЛНА ВЭЭЭ?!?!?!
  • Хахаха 2017-01-02 15:38:47
    Мэргэжилтэнгүүд шалгадаг болохоос шилэн Цогоо мэтийн хүмүүс шалгадаггүй байх аа.
  • Нүдний булай монголчууд юугаа шалгадгийн 2017-01-02 14:23:21
    Өөрсдийнхөө хариуцсан замынхаа ажлаа хийгээгүй байж ажлаа цагтаа хийсэн япончуудыг шалгаад байхдаа яахав дээ, манай мангарууд? Нүдний булйа. Өмнөөс нь иччихлээ....
  • Mongol zaluu 2017-01-02 13:10:48
    Mori tavih gazar baihgvin bainashd
  • Ддд 2017-01-02 13:02:47
    Энэ чинь олон улсын жишиг.Ашиглагч эзэмшигч байгууллага хуулийн этгээд ингэх ёстой
  • Монгол 2017-01-02 12:02:43
    Ззз манай энэ монголчуудын үйлдэл үйл хөдлөл бүр уур хүргэх боллоо....ажлын хэсэг ч гэх шиг та нар япончуудын хийлгэсэн юмыг шалгана гэхээр ичмээр юмдоо