Э.Амартүвшин Италийн “Сан Карло” театрт дуулна
Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин тун удахгүй дэлхийн шилдэг 10 театрын нэг, Италийн алдарт "Сан Карло" театрт дуулах гэж байна. Алдарт Неополь хотын театрт тэрээр Ж.Вердийн сонгодог бүтээл “Риголетто” дуурийг дөрвөн удаа дуулах бөгөөд сар гаруй хугацаанд ажиллах гэрээ байгуулжээ.

Э.Амартүвшин үүний дараа буюу дөрөвдүгээр сард ОХУ-ын нийслэл Москва хотын Чайковскийн  нэрэмжит консерватурын их танхимд Ж.Вердийн “Трубадур” дуурийг концерт хувилбараар дуулах аж. Мөн тавдугаар сард Израйлийн шинэ театрт,  Италийн Салерно хотын театрт дуулах хэд хэдэн гэрээ байгуулсан байна.
Б.Орхон 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.