О.Баасанхүү: Энэ хуулиар Ерөнхийлөгчид хэн ч нэр дэвших эрхгүй болно
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулагн өөрийн байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд боловсруулахад МАН-ын төлөөлөл болох намайг оруулаагүй. Хууль санаачлах эрх нь УИХ-ын гишүүдэд байдаг учраас бүрэн эрхийн хүрээнд санаачлан оруулж ирсэн хуулийн анхааралтай харлаа. Ерөнхийлөгчид МАН, АН, МАХН гэх гуравхан субьектээс Ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Гэтэл өргөн баригдсан хуулийн төсөл Монгол Улсын үндсэн хуулийг бүдүүлгээр зөрчсөн байна. Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь аль нэг намаас үл хамааран 45  насанд хүрсэн, нийт ард түмний 51-ээс санал авсан аль нэг намыг бус нийт ард түмнийг төлөөлөл үүрэгтэй байдаг. Гэтэл энэ хуулийн 6.3-т “45 нас хүрсэн сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн нэр дэвшинэ” гэсэн байгаа. Гэтэл Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн хаана ч амьдрах, чөлөөтэй зорчих бүрэн эрхтэй” гэсэн байдаг. Гэтэл Ерөнхийлөгчөөр нэр дэвших гэж байгаа хүн Монгол Улсад амьдарсан байх ёстой гэсэн хуульд байхгүй заалт оруулж ирсэн.  Монгол Улсад амьдарсан эсэхийг Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагаагаар тодорхойлно гэж байгаа юм.  Тэгэхээр Ерөнхийлөгчид хэн ч нэр дэвших эрхгүй болно. Яагаад гэвэл өнөөдөр УИХ-ын гишүүд л гэхэд гадаадад тодорхой хугацаагаар ажлын айлчлал хийж, амьдардаг. Тэгэхээр таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэх энэ заалт хэнд зориулагдсан бэ, гэдэг нь ойлгомжгүй байна” гэлээ.

Тэрбээр хуулийг эсэргүүцэх болсон дөрвөн шалтгаанаа тайлбарлав

Нэгдүгээрт, Тус хуулийн төсөлд Ерөнхийлөгчид нэр дэвших хүн төрийн жинхэнэ албан хаагч бол нэгдүгээр сарын 1-нээс өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой гэж тусгажээ. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сард болох бөгөөд одоо тус хуулийг баталсан ч дээрх заалтыг мөрдөх боломжгүй.

Хоёрдугаарт, Аль нэг намын гишүүн байхыг шаардаж байна. Хувь хүн нэрээ дэвшүүлэх тохиолдолд нам хүсэлт гаргах хэрэгтэй аж. Энэ нь хүний сонгогдох эрхэд саад учруулж, намд хүчээр элсэх шахалтыг үзүүлж байна.

Гуравдугаарт, Тэгш бус сонгууль. Ялангуяа суудалгүй намуудыг зөвхөн дэмжиж оролцоно гэж заажээ. Энэ нь оролцохгүй байсан ч болно гэсэн санаа.

Дөрөвдүгээрт, Гуравхан намын төлөөлөл нэр дэвших гэж байхад хамтран нэр дэвшүүлэх тухай асуудлыг хөндөж тавьж байгаа нь манайх шиг ганцхан суудалтай намыг хүчээр аль нэг намд хамтарч нэр дэвшүүлэхээр буланд шахаж байна. МАН л хүнээ дэвшүүлнэ гэж заах л үлдлээ.

Мөн тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хүний зардлыг 100 хувь намын гишүүд дэмжигчид хариуцан ажиллахаар болсон тухайгаа дуулгасан юм.

 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • аааа 2017-01-04 03:43:24
    ерөнхийлөгч байх хэрэг алгаа_ эсвэл далай лам байг
  • Зочин 2017-01-04 02:24:09
    УИХ-ын даргад өргөн барихад оймс Баасанхүү чи өөрөө хамт далчихнаад байж байгаагүй билүү, эсвэл юу өргөн барьснаа мэдэхгүй хүн дагаад орчихсон эргүү мал юм уу
  • зочин 2017-01-03 15:35:04
    Траншейныхны дундаас л энэ хуулиар ерөнхийлөгчөөр сонгохгүй бол нутагтаа байнга байсан хүн байхгүй байхаа.
  • zochin 2017-01-03 12:33:43
    ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН ЧИНЬ АНХ ТӨМӨР ЗАМД АМЬДАРЧ БАЙСАН ЮМ БАЙНА ТЭГЭЭД БАЙРАА ЗАРААД НҮҮЖ ОЧСОН ГАЗАР БОЛГОНДОО ЖООХОН ХӨВГҮҮДИЙГ ОРОЛДДОГ БУЗАР БУЛАЙ НӨХӨР Б...
  • зочин 2017-01-03 12:24:14
    монголдоо 5 эил тасралтгүй амьдарсан гэсэн заалт чинь харин көв юм биш үү
  • huts 2017-01-03 11:29:00
    GANTS DAICHIN GANTSAARDAHGYI EE BAASANHYY
  • Батаа 2017-01-03 08:54:47
    Парламентийн засаглалтай улс ёрөнхийлөгчөө их хурлаасаа л сонгодог болчихооч дээ улс дампуурч байхад нэг сэтэр ёрөнхийлөгч сонгох мөнгө хаана байна
  • Huga 2017-01-03 06:52:10
    Harsan zugrugee gutsaad l yavahiin.yamar yadargaatai nohoi ve chi.ner n ih hoorhon nohoi.Erdenetiin Popushka gedeg nertei
  • Зочин 2017-01-03 05:56:15
    Монголд хамгийн хэрэггүй хүн бол Ерөнхийлөгч хэн ч овоо тахиад, одон гардуулаад, дэлхийгээр тэнээд, дэмий чалчаад байж чадна шүүдээ оймс Баасанхүү минь
  • Зочин 2017-01-03 05:46:00
    Их хуралд суудалтай 3 нам байхад яагаад 2 нам нь хуйвалдаад Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хийдэг билээ. Больёоо.
  • Elbegee shig hun dahij buu garaasai 2017-01-03 05:44:30
    Novsh
  • ннн 2017-01-03 05:39:56
    Ганцхан МАН-аас дэвшүүлээд л ерөнхийлөгчөө сонгочихьё. Бүгд нэг нам байвал зүгээр биш үү.
  • Zochin 2017-01-03 05:17:23
    Huuliig dandaa uursunduu zoriulj,buhniig taaruulj zohitsuuldag bolson bna daa. , ystoi sonin sonin yumnuud ih bh yumaa daa kkk
  • БИ 2017-01-03 04:51:18
    ЕР НЬ МОНГОЛД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭРЭГ АЛГА, БОЛСОН ХЭД НЬ ДАНДАА ХУЛГАЙЧУУД, ЛАЛАРЫН СҮГНҮҮД