Сурагчдад эрчим хүч хэмнэх талаар хичээл заана
Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаар сурталчлан таниулах, тэдэнд зөв дадал хэвшил олгох ажлыг хамтран зохион байгуулах юм.

Эрчим хүчний зохицуулах хороо болон Нийслэлийн Боловсролын газрын зүгээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаар заах хичээлийн хөтөлбөр боловсруулах, хичээлийн гарын авлага, үзүүлэн таниулах материал, бусад шаардлагатай зүйлсийг бэлтгэх, эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээний тухай хичээл заах багш нарыг сургаж, дадлагажуулах зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа аж.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.