Малайзын онгоц Украйны нутагт осолдлоо
Малайзын Айрлайнс компанийн бас нэг онгоц Украйны нутаг дэвсгэрт осолдлоо. Онгоцонд нийт 280 хүн зорчиж байсан байна. Тэдгээрийн 154 нь Нидерланд, 27 нь Австрали, 23 нь Малайз, 11 Индонези, 6 нь Англи, 4 Герман, 4 Бельги, 3 Филиппин, 1 Канад иргэн байсан гэж нислэгийн компанийн зүгээс мэдэгджээ.

Дэлхийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлж байгаагаар Украйн улсад үүссэн эмх замбараагүй байдалтай энэхүү ослыг шууд холбосон байна. Тодруулбал тус улсын босогчид газар-агаар ангиллын пуужин харваж унагасан байх магадлалтай гэж мэдээлж байгаа юм.

Учир нь осол гарахын өмнөх өдөр босогчид осол болсон Торез хотын ойролцоо Украйны ачаа тээврийн АН-26 онгоцыг устгаж, “дахин дахин анхааруулсаар байхад манай дээгүүр ниссэн тул устгалаа” гэж мэдэгдэж байсан юм. Тиймээс агаарын айрлайнс компаниуд Украйны агаарын орон зайг ашиглахаас татгалзаж эхэлсэн байна.

Мөн Украйны Ерөнхийлөгч Петро Порошенко энэ хэргийг "Террорист үйлдэл" гэж зарласан нь Зүүн Украйн дахь байлдааны ажиллагаагаа эрчимжүүлэх нэг шалтгаан боллоо гэж олон улсын хэвлэлүүд онцолж эхэллээ. Өөрөөр хэлбэл МН17 онгоцны осол ОХУ, Украйн хоёрын хоорондын маргаантай асуудал дээр “гал” нэмлээ гэж тайлбарлаж байна.

Малайзын талаас тус улсын Ерөнхий сайд Нажиб Разак “Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” гэж мэдэгджээ.
Украйны Дотоод яамны зөвлөх Антон Херашенко AP агентлагт өгсөн мэдээлэлдээ "MH17 онгоц пуужинд оногдсон байхаас зайлахгүй" гэх мэдээллээс үзэхэд Украйн, ОХУ-ын хилийн ойролцоох дайны бүс дэх пуужинд оногдсон байх магадлалтай ч гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлээд байгаа аж. Гэхдээ ослын шалтгааныг тогтооход эрт байгаа юм.

Гэхдээ иргэдэд өнгөрөгч гуравдугаар сард осолдсон/өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа/ МН370 зорчигч тээврийн онгоц шиг хэрэг нь замхрах вий гэсэн айдас их байгаа гэж мэдээлж байна.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-07-19 03:03:09
    Малайзыхан хүн дэлбэлэж алдаг хүмүүс, өөрсдөө бөмбөг зүүгээд дэлбэлээд байгаа байх. Энэ онгоцнуудад муу муухай хэрэгүүдийг нь мэддэг хүн зорчиж байсан байх.
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-07-18 13:01:33
    manai ulsiin irgen Altantuyag malaiziin erunhii saidiin duu Baginda RAZAK alsan shuu dee. Mongol huniig dord uzsen uilee amsaj bna. malaiziin ongotsuudiin suirleer duusj bna gedeg unen dh shuu.
    103.29.144.27
    Мэдэгдсэн Хариулах
  • шууданч 2014-07-18 11:11:54
    мэдээ хэт нэг талыг барьсан америк ханхалсан мэдээ байна. Украйнууд л унагачихсан байна ш дээ. даравч дардайдаг, булавч бултайдаг юм. Порошенкогийн муу ер нь бүр шүглээд байна. тэр ёслолын ажил дээр хүртэл цэргийн сүр сүлд нь унаж байх вэ дээ. энэ бол сай
    202.21.124.130
    Мэдэгдсэн Хариулах
  • armi 2014-07-18 10:45:09
    orosuud law buudaagvi deg ee. shaltag haisan tom urt gar hvrsen baih.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Ыханбай 2014-07-18 04:14:04
    Онгоц Украйны нутагт унасан боловч Украйн улс хариуцахгүй гэнэ ээ. АН бүх муу юм болохоор МАН руугаа чихээд, бүх сайн болохоороо өөрсдөө хийсэн болох гэж онигоотдогтой яг адилхан сонсогдож байна. Ер нь Украйнчууд чинь цэргийн онгоц, энгийн онгоцоо ялгалгү
    112.72.13.175
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOchin 2014-07-18 03:49:54
    Путин онгоц яг нэг өндөрт тэр маршруутаар нь нисэж явсан байна. Ядаж онгоцны хэмжээ чимэглэл тууз нь ижил байсан байна. Украинчууд Путинийг устгах гэж байгаад Малайзын онгоцыг сөнөөчихсөн юм бишүү
    203.169.50.136
    Мэдэгдсэн Хариулах
    • Ыханбай 2014-07-18 04:20:47
      Магадгүй л юм. Нээрээ чимэглэл тууз нь адилхан юм байна шүү.
      112.72.13.175
      Мэдэгдсэн Хариулах
  • MOngol 2014-07-18 02:07:57
    Yamar olon Netherland hun bsn yum we?
    112.72.13.17
    Мэдэгдсэн Хариулах
  • Бурханы үг 2014-07-18 01:17:27
    Юуны өмнө гашуудал илэрхийлье. Украйнчууд угаасаа онгоц буудаж тоглодог \"хоббитой\" улс шүү дээ. Хэдэн жилийн өмнө Израилаас ниссэн Оросын иргэний агаарын тээврийн онгоцыг Украины цэнргийнхэн хээрийн сургууль хийж байхдаа устгасныг санаж байгаа байх. На
    203.91.112.66
    Мэдэгдсэн Хариулах