”Сайн аав” МУСК энэ сарын 20-нд нээлтээ хийнэ
"Про стар" филмсийн бүтээл Good Dad "Сайн Аав" Монголын уран сайхны кино энэ сарын 20-нд нээлтээ хийхээр товлосон байна. Үзэгчдийн дунд маш их хүлээлт үүсгэж буй уг киноны санаачлагч Д. Амаржаргалын хүсэлтээр уг киног таксины жолооч, мундаг аав гэж ард түмэнд танигдаж байсан Т. Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулан бүтээжээ.



Тус киноны продюсераар "Про стар" филмсийн захирал: С.Чулуунтогтох ажилласан юм. Мөн тэрээр ээлжит уран бүтээлийнхээ талаар дурдахдаа "Манай студийн бүтээж байгаа бас нэг хүлээлт үүсгэсэн бүтээл бол "Шидэт хуудас" бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино юм. Энэ бүтээл маань 70 гаруй хувьтай амжилттай явагдаж байгаа. 2017 оны хавраас олны хүртээл болно" гэв. 2D буюу зурмал "Шидэт хуудас" бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноны ерөнхий найруулагч С. Бүжин Good DAD "Сайн аав" уран сайхны киноны зохиолыг бичиж, өөрөө ерөнхий найруулагчаар нь ажиллажээ. Тэгвэл Монголын кино урлагт эмэгтэй найруулагч хуруу дарам цөөн гэдгийг үзэгч олон мэдэх билээ. Эмэгтэй хүний торгон мэдрэмж, нямба ажиллагаа харагдсан уг кино группт олон чадварлаг уран бүтээлчид хамтран ажилласан байна.



Киноны голд дүрд Жүжигчин найруулагч СТА: С. Баттулга, Ш. Жавхлан, таван хүүхдийн дүрд Т.Даваасүрэн агсаны том охин Д. Энхжин, И. Мөрөн, Б. Хачиун, Э. Индра, Б. Ариун-Итгэл нар тогложээ. Мөн туслах дүрүүдэд. Жүжигчин СТА Н. Ялалт, С. Батзориг буюу Ишчү, Т. Энэрэл, зэрэг олон чадварлаг жүжигчид оролцсож гүйцэтгэлээр "филл" студи ажиллажээ. Ийнхүү Монголын кино урлагт шинэ өнгө нэмсэн сайхан уран бүтээлийн хэсгээс хүргэж байна.








 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-01-04 00:17:34
    Одооны кино гэж нэг хүнд хүмүүжил өгөхгүй нэг сонин юм монгол кино гэхээр л сувагаа солих юм даа