Франсуа Олланд Иракт айлчиллаа
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд энэ сарын 2-нд Иракт айлчилжээ. Ирак дахь хэт даврагч бүлэглэлийн эсрэг АНУ тэргүүтэй холбоотны цэргийн эвсэл тэмцэж буй бөгөөд гол оролцогч улсын нэг нь Франц. Тиймээс ч, хэт даврагч бүлэглэлд элссэн алан хядагчид төрсөн нутагтаа эргэн ирээд халдлага үйлдэх вий гэдгээс хамгийн их болгоомжилж байгаа юм. Франсуа Олландын хувьд 2014 онд ч гэсэн Иракт айлчилж байсан удаатай. Мөн онд АНУ тэргүүтэй холбоотны цэргийн эвсэл байгуулагдсан бөгөөд түүнээс хойш Иракт айлчилсан цорын ганц гишүүн орны төрийн тэргүүн болж байна.

Тэрбээр айлчлалын үеэр францын цэргийн армийнхан Иракийн цэргийнхний хамт бэлтгэл сургуулилтаа хийдэг цэргийн баазад зочилж, энэ үеэр “Иракт терроризмын эсрэг тэмцэж буй нь манай улсын бүрэн бүтэн байдлаа терроризмоос хамгаалж буй нэгэн хэлбэр” гэдгийг онцолжээ. Ф.Олланд Иракийн. Ерөнхийлөгч Фуад Масум, Ерөнхий сайд Хайдер аль Абади нарын хүмүүстэй албан ёсны уулзалт хийснийхээ дараа Курдын гол хот болох Арбил руу нисч, Курдын Засгийн газрын тэргүүн Массуд Базанитай уулзсан байна. Тэр үеэр Массуд Базани хэт даврагчдын гол түшиц цэг болж буй Мосул хотыг энэ зунаас өмнө чөлөөлнө гэх амлалтыг Францын төрийн тэргүүнд өгчээ. Энэ талаар Иракийг орхин эх орон руугаа нисэхээсээ өмнө Ф.Олланд мэдэгдсэн байна.

Түүний хувьд 2017 оныг “терроризмын эсрэг ялалтын жил” болгон зарлахаар төлөвлөж буй ажээ. Гэвч, Ф.Олландын айлчилсан мөн өдөр Багдаад хотод террорист ажиллагаа болж, 32 хүн нас барж, 60 гаруй хүн гэмтсэн байна. Энэ халдлагыг “Лалын улс” үйлдсэн гэдгээ хүлээжээ.
 
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.