Манай хөлбөмбөгчид өнөөдөр Гуамыг зорино

Монгол Улсын Үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцохоор өнөөдөр Гуам улсыг зорих гэж байна. Тэмцээн энэ сарын 21-25-ны өдрүүдэд тус улсад болох юм.

2015 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцож буй Монгол Улсын шигшээ энэ сарын 21-нд Умард Марианы арлуудтай, 23-нд талбайн эзэн Гуам, 25-нд Макаогийн багтай тус тус тоглоно. Эдгээр дөрвөн баг тойргоор тоглож ялсан баг нь Тайвань, Хонгконг, БНАСАУ-тай урьдчилсан тэмцээний хоёрдугаар шатанд тоглох эрхээ авах юм байна.

Гуамын шигшээ баг 2013 оны урьдчилсан шатанд Умард Марианы арлууд, Макао улсын шигшээ багийг хожиж, хоёрдугаар шатанд шалгарч байжээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.