“Аргил цагаан өвгөн” туулийг хайлна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор 2015 оноос өвлийн улиралд туулийг бүрэн эхээр нь хайлах зан үйлийг үйлдэж эхэлсэн юм. Үүний хүрээнд “Аргил цагаан өвгөн" их хөлгөн туулийг бүрэн эхээр нь хайлахаар болжээ. Энэхүү туулийг Монгол Улсын төрийн шагналт туульч Б.Авирмэдийн хүү төрийн өргөмжлөлт туульч А.Балдандорж хайлах ажээ. Туулийг хайлах арга хэмжээ энэ сарын 7-ны өдөр Богд Хааны Ордон Музейн “Хаан” туульсын өргөөнд болно.

Монголчууд эртнээс нааш туулийг хүндлэн дээдлэж, дайн тулаан, ан авд мордох, уул ус тахих зэрэг иргэний болоод төрийн ёслолын үед тууль хайлуулж иржээ. Тууль нь Монгол улсаас яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгэгдсэн өв юм.
П.Анир
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.