Төрийн өмчит их сургуулиудын Удирдах зөвлөлийг шинэчиллээ
БСШУС-ын сайдын  тушаалын дагуу төрийн өмчит их сургуулиудын Удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулж эхэллээ. Тодруулбал, энэ сарын 02-ны өдөр  МУИС, ШУТИС-ийн  Удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулжээ.

МУИС-ийн  Удирдах зөвлөл нийт 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар нь ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Д.Рэгдэл сонгогдсон юм. Орлогч даргаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг ажиллахаар боллоо.

ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУС-ын сайдын зөвлөх Н.Бэгз, орлогч даргаар БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын  газрын дарга Л.Цэдэвсүрэн нар тус тус ажиллахаар болов.

Харин энэ сарын 03-ны өдөр  АШУҮИС, ХААИС, СУИС, МУБИС-ийн Удирдах зөвлөлийг тус тус шинэчлэн байгууллаа.

АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор Т.Ган-Эрдэнэ, орлогч даргаар БСШУСЯ-ны Хяналт, шинжлэгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболд нар томилогдов.

Харин ХААИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор Б.Авид, орлогч даргаар БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Д.Батмагнай нар томилогдоод байна.

Мөн СУИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, орлогч даргаар А.Дашпэлжээ нар тус тус ажиллахаар боллоо.

Түүнчлэн  МУБИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар, орлогч даргаар Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат нар томилогджээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-01-07 16:19:09
    Yamnii ter ERDENCHIMEGIIG BOLIOCHEE. MUIS n rektor BATERDENETEI olon jil yamand khamt suusan yu ch khiigeegyi shuu dee