Таван сургууль барих мөнгөөр тансаг буудал барина

Сайхан хотдоо сэтгэл тэнэгэр амьдрахыг хүсч байгаа нийслэлчүүддээ зориулж Худалдаа хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Харин энэ мөнгийг хотын удирдлагууд олон улсын жишигт нийцсэн автобусны зогсоолд зарцуулах шийдвэр гаргасан байна.

Өөрөөр хэлбэл иргэдийн  ая тух, хотынхоо өнгө үзэмжийг бодож шийдсэн  гэх “Ухаалаг буудал” эхнээсээ ашиглалтад орж байна.  Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт нийцэх автобусны зогсоол барихад Францын “JCDecaux” группээс зөвлөгөө авсан гэнэ. Гэвч эдийн засаг хямралтай байгаа энэ үед гадаадын өндөр хөгжилтэй орныг дуурайж ач холбогдолгүй зүйлд их мөнгө зарцуулж байгаад бухимдах иргэд олон байна.

Нийслэл байтугай улс орон даяар сургууль цэцэрлэг хүрэлцэхгүй байгаагаас хүүхдийнхээ боловсролд анхаарч чадахгүй байгаа эцэг эх хэдэн мянгаараа байхад ядаж сургууль, цэцэрлэг барьчихгүй дээ, хуучин автобусны зогсоол болоод л байсан гэж халаглах хүмүүс ч захаас аваад таарч байна. Нэг сургуульд дунджаар гурван тэрбум төгрөг зарцуулдаг гэж бодоход иргэдийн ая тух, хотын өнгө үзэмжид зарцуулж байгаа 15 тэрбум төгрөгөөр таван сургууль барьж болно.

Үнэхээр л Парис, Лондон, Сингапур, Хонгконг зэргээс жишээ авсан автобусны зогсоолыг  хүмүүсийн нүдийг орой дээр нь гартал хийсэн бол бас өөр хэрэг. Гэвч арвуулаа сууж ч багтахгүй, өмнөх зогсоолоос дээрдээд байхааргүй нарны халхавчтай, хуучин зогсоолын өнгө будгийг  сэргээж, шилэн самбар байрлуулснаас нэг их өөрчлөгдсөн зүйл алга.

Албаны хүмүүс 15 тэрбумаар бүтэж байгаа энэхүү автобусны зогсоолын онцлог давуу талыг WiFi-тай холбон тайлбарлаж байгаа юм.  Хаа сайгүй гар утас, зөөврийн компьютерээр интернэттэй холбогдож байхад автобусны зогсоол дээр интернэт ашиглах завтай хүн хэр олон бол.

Дэлхийн жишигт нийцсэн автобусны зогсоолууд нь нар салхинаас хамгаалах саравчтай, зэвд тэсвэртэй төмрөөр хийсэн автобусны чиглэл, буудлын нэр тодорхой, олон улсын стандартын дагуу халуун цайраар шүршсэн төмөр хийцтэй байх гэнэ. Мөн мэдээллийн самбарууд нь давхар “Say-ray” усны хамгаалалттай, тог бага зарцуулдаг “led” гэрэлтүүлэгтэйгээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээлэл түгээх аудио төхөөрөмжтэй байх юм байна.

Энэхүү төхөөрөмж нь таван метрийн радиуст дуу авиаг дамжуулах бөгөөд автобус хүлээж буй иргэдэд зориулан  20 минут үнэгүй интернет хэрэглэх wifi төхөөрөмж суурилуулах  юм гэнэ лээ. Гэрээний хүрээнд гүйцэтгэгч компаниуд хотын төвийн 200 автобусны зогсоолыг дээрх маягаар шинэчлэхээр төлөвлөснөөс энэ жилдээ 70-ыг нь барих юм байна. Одоогоор 20-иодыг нь барьж ашиглалтад оруулсан ч утасгүй интернэттэй холбох ажлаас бусад нь ерөнхийдөө болсон гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм.

С.САРУУЛ
ЗУУНЫ МЭДЭЭ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • цэцэрлэгийн хүү 2014-07-19 12:59:02
    Ах эгч нараа эхлээд бид нарт цэцэрлэг бариад өгөөч тэгэх үү. Таны хүүхэд бодвол том цэцэрлэг, сургуульд явдаг байх л даа. Бид нар бол хэцүү ш дээ. Бат-Үүл дарга ах аа нүд хуурч худлаа рекламдаггаа дараа болооч. Ард түмэн нүдтэй ш дээ гэж том хүмүүс яриад
    202.179.20.140
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-07-19 03:00:51
    vneheer ene ardchilsan nam zasag mulguu hvmvvs bdag yumu eswel bvvr tsairsan luiwarchid yum bn mungiigni yaj huwaaj idhew gej bodojl hiij bga ajil biz surguuli bariwal hend ni ch ashig bgvi bolhoor surguuli barihgvi eeee
    112.72.11.121
    Мэдэгдсэн Хариулах
  • Eeeeee 2014-07-19 01:33:26
    Хот толовлолт гэж нэг юм хийж байгаа гээд байсан ,тэгэхэд энэ буудлууд нь хэвээрээ байх юм байх даа Хайран монго Идэх л арга байх даа
    112.72.13.205
    Мэдэгдсэн Хариулах
  • сурагч 2014-07-18 12:31:06
    сургууль барьчихгүй дээ гурваараа суухаар хөдөлж чадахгүй хамаг бие хөшөөд юм бичиж болохгүй маш хэцүү байдаг юм даа хэзээ 2 уулаа суух сургуультай болох бол О д орохоор хаалга байхгүй үнэхээр хэцүү бна даа БАТ ҮҮЛ даргаа та нэг очиж үзээсэй дээ
    202.21.106.106
    Мэдэгдсэн Хариулах
  • setgegdel 2014-07-18 06:55:51
    Hudaldaa hugjliin bank hiij bgaa gesen bgaa bizdee. za yahuudee ashgaa huvidaa zarj bsnii orond joohon hesgiig ni ch gsn iim yum hiigeed. manaihan heterhii companiin zasaglald orood bna. odoo baitlaa bur ashgaa teg inge gej zaahiin bna l daa
    202.170.68.162
    Мэдэгдсэн Хариулах
    • Хариу бичигч 2014-07-19 13:01:20
      Чи юм ойлгодоггүй юм уу ХХБ-ны өгсөн мөнгийг хотын удирдлагууд зарцуулж байна гээд биччихсэн байгаа биз дээ мангар аа
      202.179.20.140
      Мэдэгдсэн Хариулах
  • сөнө 2014-07-18 04:10:36
    Цагаа олоогүй юм. бат-үүл өөрөө 24 цагаар манаад суугаад байж дээ. тэгэхгүй бол нэг сарын дараа устгалд орно. бат-үүл ч дээ шоронгын хадаас ч байж чадахгүй 40К-ын 2 тоо аавынхаа нэрээр 1-р сургуулийг төгсмөр аядсан гэдгийг тэр үеийнхэн бүгдээрээ мэдэж бай
    202.179.20.198
    Мэдэгдсэн Хариулах
  • хог 2014-07-18 03:19:35
    цагаа олоогүй хайран хөрөнгө оруулалт
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах