Бүгд найрамдах нам ноёрхох цаг айсуй

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп ялалт байгуулсан билээ. Тэрбээр энэ сарын 20-нд албан ёсоор Ерөнхийлөгчийн тангараг өргөх бол Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа ч үүгээр дуусгавар болж, Цагаан ордноос нүүх юм.  Тэгвэл энэ ёслолын дараа Бүгд Найрамдах нам 10 жилийн дараа  Цагаан ордон, конгрессын дээд доод танхимд дахин ноёрхлоо тогтоох билээ.

АНУ-ын завсрын сонгуульд Бүгд найрамдах нам конгрессын доод, дээд  танхимд олонхи болж, Барак Обама доголон нугас болж хоцорсон  юм. Тэгвэл эдүгээ цаг үе өөрчлөгдөж,  Ерөнхийлөгчөөр нь  БНН-ын гишүүн сонгогдож, конгрессын дээд, доод танхимд ч БНН дахин ноёрхлоо тогтоосон учир цаашдаа Барак Обамагийн санаачлан баталсан эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлтээс эхлээд түүнийг Ерөнхийлөгч байх үед баримталж байсан улс төрийн бодлого бүхэлдээ өөрчлөгдөх бололтой. Ийм чиглэлийг ч БНН-ынхан барьж эхэлсэн байна. 

Тодруулбал,  Шинээр сонгогдсон АНУ-ын Конгрессын гишүүд хуралдаж, Бүгд Найрамдах намын гишүүд Ерөнхийлөгч Барак Обамагийн баталсан эрүүл мэндийн тухай хуулийг дахин хэлэлцсэн байна.  Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон сонгуулийн дараа Бүгд Найрамдах нам сенат болон Төлөөлөгчдийн танхимд олонхи болсон.  Тэгвэл тэдний анхны хуралдааны үеэр  сенатын танхимын Төсвийн байнгын хорооны дарга “Obamacare” гэдэг эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг өргөн барьсан байна. 

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Д.Трамп ч “Obamacare” хуулийг  үр дүнгүй, зардал ихтэй хэмээн  твитер хуудсаараа  дамжуулан байр сууриа илэрхийлээд амжлаа. Түүний хувьд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр уг хуулийг үргэлжлүүлэх шалтгаан байгаа эсэхийг хянаж үзнэ гэдгээ амласан юм.  Түүнчлэн, Ардчилсан намын гишүүдийн хувьд эрүүл мэндийн хуулийн шинэчлэлийг цаашид ч үргэлж­лүү­лэх саналтай байгаа аж.

Ямар­тай ч, уг асуудалтай хол­бог­­дуулан БНН яаралтай ху­рал зарлаж, хуулийн төслийг хэлэл­цэ­хээр шийдвэрлэжээ. Д.Трампын Засгийн газрын гишүү­дийг Сенатын танхим удах­гүй батлана. Харин Төрийн нарийн бичгийн дар­гаар томилогдох гэж буй Рекс Тиллерсоны тухайд хоёр намын гишүүд ихэд санаа зовж байгаагаа илэрхийлээд бай­на. Учир нь тэрбээр ОХУ-тай нэлээд ойр харилцаатай юм. Одоо­гоор 100 суудалтай конг­рес­сын дээд танхимд БНН-ын­хан 52, Ардчилсан намын ги­шүүд  48 бий.

Харин доод тан­химын 241 нь БНН, 194 нь Ард­чил­сан намын төлөөлөгчид бай­гаа билээ. Иймээс үл хөдлөх биз­нес­мэн эр Ерөнхийлөгчийн тан­га­рагаа өргөсний дараа АНУ-ын улс төрийн ертөнцөд то­моо­хон эргэлтүүд гарах тө­лөв ажиглагдаж байгаа юм. Даш­рамд дурьдахад, АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Д.Трамд анхны хэвлэлийн бага хурлаа энэ сарын 11-нд хийхээр төлөвлөснийг орон нутгийн зарим хэвлэлд мэдээлжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа тэрбээр өнгөрсөн сард хэвлэлийн бага хурал зарлана гэж мэдэгдэж байсан ч, хугацааг нь хойшлуулаад байсан юм.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ганбат 2017-01-05 02:29:58
    Америкийг дагасан тогтолцоо цөөхөн хүн амтай Монголд яасан ч тохирохгүй гэдэг нь өнгөрсөн 25 жил харагдлаа, чадварлаг хүнийг төрд гаргах шинэ тогтолцоо хэрэгтэй...
  • Зочин 2017-01-05 02:12:19
    Солиот Гүндалайг Америкийн элчингээр явуулчих, тэгээд тэр гүрэнд яаж солиорхохыг нь харцгаая тэгэж болох уу УИХ-ын 76 солиотоо