Онцгойгийнхон ТҮК-ийн ажилчдыг “Өглөөний цай”-гаар дайлжээ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн ахлагч бүрэлдэхүүн үүрийн жингээс үдшийн бүрий хүртэл амсхийх завгүй ажиллаж, хотынхоо өнгө үзэмжийн төлөө зүтгэж явдаг зам талбайн үйлчлэгч нарт сэтгэлийн дэм өгч, халуун хоол, цайгаар дайлжээ.

Албан хаагчид тус аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын зам талбайн 43 үйлчлэгчийг “Өглөөний цай”-гаар дайлахын зэрэгцээ замын цас цэвэрлэж иргэдэд учирч болзошгүй авто ослын болон олон төрлийн гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлсэн нийгмийн сайн үйлсийн ажилд хувь нэмрээ оруулсан байна.

Тэдний энэхүү сайн санааны үйлсийг тус Онцгой байдлын газрын бэлтгэл ахлах ахлагч Л.Мөнхнасан дэмжиж, дөрвөн үйлчлэгчид дулаан хувцас бэлэглэжээ.



Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zocnin  2017-01-06 02:11:11
    Ontsgoigiinhon amsh sain ajillaj ami nasaa cn aldaj bolohuits ersdeltei ajliig yyrgiinhee daguu hiij olon hynii ami nas awarcn bgaag bahduushtai . mon hyiten ow...
    108.181.115.137
    Мэдэгдсэн Хариулах