О.Баасанхүү: Тээгч эхийн асуудал дээр болгоомжтой хандах ёстой
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гарсан 65 зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа. Энэ үеэр тээгч эхийн талаар хуульчлах Н.Оюундарь гишүүний санал байнгын хороогоор  дэмжигдээгүй байлаа.

УИХ-ын чуулганаар энэ саналаар санал хураах үед гишүүн Н.Оюундарь “Үргүйдлийн асуудал манай нийгэмд тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс тээгч эхийн талаар хуульчлах саналыг гаргасан юм. Иймээс гишүүдээс дэмжээгүй саналыг дэмжихгүй байхыг хүсье” гэсэн юм.

Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Тээгч эхийн асуудал дээр болгоомжтой хандах ёстой. Тээгч эхийг дагалдсан хүний наймааны асуудал үүсдэг. Харин үргүйдлийн асуудлаар тусдаа хууль өргөн бариасай. Хүн үр хүүхэдтэй болох эсэх асуудал нь эцэг эхээсээ үл хамаардаг. 25 жилийн хугацаанд үр хөндөлтийг зогсоосон бол бид 6-7 сая хүн амтай болох байсан. Манай Н.Оюундарь гишүүн санаачилсан хуулиа уншдаггүй зовлон бий. Би үргүйдэл гэдэг талаас нь дэмжиж хууль боловсруулалцъя. Та тээгч эх гэдэг талаас нь бодолцоод хуулиа боловсруул. Энэ талаас нь би таны саналыг дэмжиж байна” гэлээ. Дээрх байнгын хороо дэмжээгүй хуулиар санал хураалт явуулахад гишүүдийн 14 хувийн дэмжлэг авав. Ингэснээр Н.Оюундарь гишүүний санал цаашид дэмжигдэн хэлэлцэх боломж бүрдэв.

П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-05 07:37:51
    Оймс Баасанхүү үр хийх, Оюундарь тээх талын л юм болоод явчихлаа даа наадах чинь