650 сая ам.долларын бүтээн байгуулалтийг хүлээж авахын тулд сайтар шалгаж, хянамгай хандах ёстой гэв
 “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авахаар ажиллаж буй Улсын комисс өнөөдөр ээлжит хурлаа хийлээ.

Улсын комиссын бүрэлдэхүүн нийт 11 хэсэг болон ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаанаар ажлын хэсгийн ахлагч нарын өнгөрсөн хугацаанд хийгдээд буй хяналт шалгалтын ажлын тайлан, санал дүгнэлтийг хэлэлцлээ. Ажлын хэсгийн ахлагч нарын мэдээлж буйгаар хяналт шалгалтыг сайтар хийх, гарч буй зөрчил дутагдлуудыг арилгуулахад хугацаа шаарлагатай тул хурлаас Улсын комиссын ажиллах хугацааг сунгахаар шийдвэрлэлээ. Харин хэдий хугацаагаар сунгахыг ажлын хэсгүүдээс санал авч тогтоох юм байна.

Хуралдааны төгсгөлд Улсын комиссын дарга Б.Цогтгэрэл комиссын бүрэлдэхүүнд орсон хүмүүс цаг нарийн баримтлахыг хатуу анхаарууллаа. Тэрээр “Улсын комиссын бүрэлдэхүүнд багтсан зарим хүмүүс хоцрох, ирэхгүй байх тохиолдол гарч байна. 650 сая ам.долларын бүтээн байгуулалт, хөрөнгийг хүлээж авахын тулд комиссын гишүүд маш хянамгай, чин шударга ажиллаж, сайтар шалгах ёстой. Комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаж буй хүмүүс хариуцлага алдвал хуулийн хариуцлага хүлээнэ шүү. Цаг бага үлдсэн тул хариуцлагатай ажиллах шаардлагатай” хэмээн анхааруулсан юм.

Улсын комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаж буй хүмүүс комисс ажиллах хугацаанд ажлаасаа чөлөөлөгдөж байгаа бөгөөд комиссын гишүүдийн цаг бүртгэлийг хөтөлж ажиллахыг Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын Ашиглалтын өмнөх захиргааны албаны дарга Д.Мөнхцогд үүрэг болголоо.

ЗТХ-ийн сайдын тушаалаар БХБЯ, АМГТГ, МХЕГ, “МИАТ” ТӨХК зэрэг байгууллагын 27 хүнийг Улсын комиссын бүрэлдэхүүнд нэмж ажиллуулж байна. 



 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккккк 2017-01-16 16:41:43
    ОЙ ГУТЧИХЛАА. ИЙМ САЙД БАЙХ ГЭЖ ДЭЭ
  • Зочин 2017-01-06 03:31:14
    Үндсэн бүтээцийн хувьд асуудалгүй. Харин цаг хугацаандаа баригдаад гүйцэтгэл муу, бохир барилга хүлээлгэн өгөх гээд байх шиг. Самсунг алданги төлөхгүй гээд зүтг...
  • Инженер 2017-01-05 17:35:27
    Зурагийн дагуу хийгдэж үү үгүй гэдэгийг шалгаад бага зэрэгийн үлдсэн ажлыг нь гүйцээх хугацаа өгөхөд л ханалттай ш дээ чанаргүй бол Япон.д хариуцна
  • shilen onigoo 2017-01-05 09:31:57
    yu ch medehgui, tegeed ded said gechihjee. yarij bgaa ni unen yum medehgui onigootoi yumaa.
  • Zochin 2017-01-05 08:00:15
    Yostoy l Niangar hadand garchee.
  • үхэр Монгол 2017-01-05 07:53:03
    10 жилийн өмнөөс УБ-аас УИХ, ЗГ, бүх яамдуудыг мөн их дээд сургуулийг Төв аймаг, Хархорин руу нүүлгэсэн бол өдийд байдал шал өөр байх байлаа
  • hi 2017-01-05 07:31:06
    yaj ene hun bodlogo barij bnaa... Shtorgoo unshaad, FM-ee hutulj bsan bol Mongold iluu heregtei hun bsan yum daa
  • Шилэн Цогоо 2017-01-05 07:29:30
    Япон, Солонгосууд барьсан юм гайгүй биз дээ манай баагийнууд барьсан бол ч өдийд юун ашиглалтад өгөх, өнөө нарийн бүдүүн цариг, аж үйлвэрийн парк болсон байгаа
  • ННН 2017-01-05 07:22:36
    Нянгар үнэн хаданд гарчээ:
  • мнгл 2017-01-05 07:18:28
    комист иргэдээс сайн дурын хүмүүсийг оруул , текникийн мэдлэгтэй хүмүүс зөндөө байгаа