Төв талбайдаа ном солилцоно

“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. 

Энэхүү өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хүрэлцэн ирэх юм байна. Мөн ном солилцсон эхний 100 хүнд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уншигчийн үнэмлэх нээлгэх эрхийн бичиг бэлэглэх аж. Солилцох номын тоонд тодорхой хязгаар заагаагүй бөгөөд иргэд хэдэн ч номтой ирж, хэнтэй ч солилцох боломжтой. 

“Номоо солилцъё” өдөрлөгийг цаашид сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гарагт, Д.Сүхбаатарын талбайд 12:00 - 13:00 цагийн хооронд зохион байгуулах ба энэ сарын 7-ны Бямба гарагт анхны ном солилцох өдөрлөг болно. 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Odnoo 2017-01-05 14:31:42
    Uneheer saikhan medee bna, Nom utaa uusgeeguigees hoish terseldeh zuil ugui, nomiin horhoitnuud ulam olon boltugai!
    61.149.148.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-01-05 08:56:48
    70, 80-аад онд л ингэж намын үзэл суртлын шинжтэй хэнд ч хэрэггүй арга хэмжээ зохион байгуулдаг байсан одоо ч хэвээрээ, хэнд хэргтэй юм, утаа багасахгүй биз дээ...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах