ОУВС-ийн төлөөлөгчид  энэ сарын 20-нд ирнэ
Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нахцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөхөөр ОУВС-ийн төлөөлөгчид манай улсад айлчлаад буцсан. Тодруулбал ОУВС-гийн техникийн багийнхан 11 дүгээр сарын эхээр манай улсад ажиллаж, Монголбанк, Сангийн яамны удирдлагууд болон УИХ-ын байнгын хорооны дарга нартай уулзалт хийж, тодорхой хэлцлүүдийг хийсэн.

Тэгвэл  энэ сарын 20 нд  дахин валютын сангийн төлөөлөгчид манай улсад  ирж,  тодорхой хэлцлүүдийг хийнэ гэдгийг албаныхан хэлж байна.  Энэ удаад ирэх шинжээчдийн багтай Сангийн яам болон Засгийн газар ОУВС-ийн ямар хөтөлбөрт хамрагдах, ямар чиглэлээр өөрчлөлт, шинэчлэлт хийх зөвлөмж авах асуудлаа ярилцах юм байна.

Дашрамд дуулгахад  манай улс ОУВС-аас 1.5 тэрбум хүртэлх  ам.долларыг зээл авахаар яригдаж байгаа билээ. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.