Мялзан өвчний улмаас бөхөн гөрөөс олноор үхжээ
Дэлхийд нэн ховорт ордог бөхөн гөрөөс Говь-Алтай, Ховд аймгийн зургаан сумын нутагт цөөн тоогоороо амьдардаг. Сүүлийн өдөр хоногуудад бөхөн гөрөөс олноороо үхэж байна.Албаныхны одоогоор 256 бөхөн үхсэнийг олж тогтоогоод байна.

Үхсэн бөхөнгөөс дээж авч төв лабораторид шинжилгээ хийлгэсэнд мялзан өвчний вирус илэрчээ.

Ховд аймгийн Чандмань сумын Улаан үзүүр, Цахир,  Дөргөн сумын Гашууны хоолой,  Дарви сумын Баянцагаан, Тунгалагийн ус, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Шар бөөрөг, Таван хайрханы тал, Дарви сумын ар Хүйсийн говь зэрэг нутгуудад 30-100 хүртэл толгойгоор хорогдоод байгаа ажээ. 

Холбогдох газрууд шуурхай арга хэмжээ авч сэг зэмийг устгаж ариутгах, бөхөнгийн тархалт нутгуудыг тогтоон хяналт хийх зэргээр ажиллаж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.