Харбины олон улсын цас мөсний фестиваль эхэллээ
Жил бүрийн өвөл Хятадын зүүн хойд хэсэг Оросын хилийн ойролцоо орших Харбин хотод Олон улсын цас мөсний фестиваль болдог. Маш хүйтэн өвөл болдог учраас Мөсөн хот гэж нэрлэгддэг тус хотод 33 дахь удаагийн цас мөсний фестиваль албан ёсоор нээлтээ хийлээ.

Эдгээр өдрүүдэд агаарын хэм -25-аас буухгүй тул мөсөн барималын гайхамшигийг дэлгэн харуулдаг уг фестиваль  нээлтээ хийсэн байна. Цас мөсөөр урласан барилга байгууламжууд нь нийт 600 мянган хавтгай дөрвөлжин талбайг эзэлж байгаа аж. Уг фестиваль нь хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилдэг бөгөөд шилдэг мөсөн барималыг шалгаруулдаг билээ.

Сонгхуа голын эрэг дээр сүндэрлэн боссон цас мөсөн баримал, барилга байгууламжууд маш үзэсгэлэнтэй, сүрлэг байдлаараа сонирхогчдыг татдаг  бөгөөд жил бүр 15 сая орчим жуулчин ирж сонирхдог  байна.









Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • onom 2017-01-06 09:38:48
    Ярих ажил болгох 2-ийн хооронд зай байна. Гэхдээ ер нь бол хөрөнгө оруулалт л юм байна доо. хятад урьд нь ийм байгаагүй. одоо бол хүссэн юмаа хийгээл хүссэн