Татварын буцаалтын материалыг ирэх сарын 15 хүртэл авна
Хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтоо авахыг хүссэн иргэдийн материалыг 1-р сарын 15-аас 2 сарын 15 өдрийг хүртэл татварын хэлтэс дээр хүлээн авна.
 
Иймээс хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх иргэд цаг хугацаандаа шаардагдах бичиг баримтаа бүрдүүлэн өгөхийг татварын хэлтсээс мэдээлж байна. Бүрдүүлсэн материалаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад харьяалал харгалзахгүй өгч болно.

Банкны зээлээр болон өөрийн хөрөнгөөр хувьдаа орон сууц худалдан авсан иргэд 30 хүртэл сая төгрөгийн 10 хувийн орлогын чөлөөлөлтийг эдлэх эрхтэй. Мөн өөрийн болон үрчлэн авсан хүүхэд мэргэжлийн сургуульд сурдаг бол сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг жил болгон эдэлдэг.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • САЙН БАЙНУУ ХЭН ЮМ АСУУХ ГЭСИЙН МА БИ 20 2017-01-07 03:34:50
    2016 ОНД 3 САРД АЖИЛ ХИИСЭН ХҮН БАЙРНЫ БУЦААН ОЛГОЛТ ЭДЛЭХ БОЛОВУУ ХАРИУ ӨГЧ ТУС БОЛООЧ
  • Сундуй 2017-01-06 04:50:11
    Мэдээлэл өгсөнд баярлалаа.
  • unsh 2017-01-06 04:46:13
    1 sariin 15 aas avna geed bichtsen baigaa yum bish uu?
  • Иргэн 2017-01-06 03:02:00
    Худлаа солиороод л өгөх гээд очсон болоогүй гээд авахгүй байна