Чөлөөт бөхийн УАШТ маргааш эхэлнэ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 7-8-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болно.

Тэмцээний эхний өдөр буюу маргааш эрэгтэйчүүүдийн -57, -65, -74, -97 кг, эмэгтэйчүүдийн -48, -55, -60,  -69 кг-ын жингийн барилдаан болох юм. Харин тэмцээний хоёр дахь өдөр  эрэгтэйчүүүдийн 61, 74, 86, 125, эмэгтэйчүүдийн 53, 58, 63, 75 кг-ын жингийн барилдаан тус тус болж, аваргуудаа тодруулна.

Тэмцээнд олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг оролцох юм. Мөн ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат жин өгсөж, 86 кг-д зодоглоно.  

Энэ удаагийн УАШТ-ийг Азийн наадмын аварга, ОУХМ Г.Наранчимэг, ОУХМ Ж.Чулуунбат нар өнжихөөр болжээ. Мөн ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдаж байгаа тул УАШТ-д зодоглохгүй.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Идэр 2017-01-06 12:43:31
    Жингээ нягтлаж бичээч.2 өдөр дараалан 74 кг барилдана гэж юу байдгийн.70 кг хаачаа вэ.