“Хөгжлийн банк”-ны хэргийг шалгах ажлын хэсэг байгуулжээ

Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөрийн тушаалаар “Хөгжлийн банк”-тай холбоотой хэргийг шалгах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсэгт Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид багтжээ. Тус ажлын хэсгийг УЕПГ, АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх, “Хөгжлийн банк”-ны удирдлагуудтай холбоотой эрүүгийн хэргийн шалгалтын эрчимжүүлэх зорилгоор байгуулсан байна.

Эдийн засгийн хөгжлийн яамны болон Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gomo 2017-01-07 06:24:35
    ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ
  • Бат 2017-01-07 03:02:26
    Ард түмэн минь парламентийг хоер танхимтай болгохгүй бол улс хөгжихгүйнээ