Гадны банкинд төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олголоо

Монголбанкны Захирлуудын Зөвлөлийн хуралдаанаар БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны банкинд Монгол Улсад Төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ.

Хятадын Үйлдвэр Худалдааны банк нь Банкерс-Алманак байгууллагаас гаргадаг дэлхийн шилдэг банкуудын жагсаалтыг сүүлийн 3 жил дараалан тэргүүлсэн, зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудаас “А1” буюу тогтвортой зэрэглэл авсан, 42 улсад 400 гаруй салбар нэгжтэй oлон улсад нэр хүнд бүхий банк юм.

Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу Төлөөлөгчийн газар нь банкны үйл ажиллагаа эрхлэхгүй, зөвхөн өөрийн банкны нэрийн өмнөөс эрх зүйн төлөөлөл явуулах үндсэн үүрэгтэй байна.

Монгол Улсад 2008 оноос хойш Голланд Улсын Ай Эн Жи банк, БНХАУ-ын Банк оф Чайна, Япон Улсын Сумитомо Мицуи Банкны Корпораци болон Токио-Мицүбиши Банк Юу Эф Жэй банкны Төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дээрх зөвшөөрлийг олгосноор гадаадын банкны нийт таван Төлөөлөгчийн газартай боллоо.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-01-09 09:38:34
    bankni uil ajillagaa yabuulahgui bol hend heregtei yum. tuluulugchin gazar baiguulaad yahuu. gol zerlin huug buuruulahin tuld gadni bankiig oruulj ireh heregtei...
  • tvmen 2017-01-07 13:32:27
    darga nar hvvhdee mo gol bankad dandaa oruuladag ni tedend ashigtai bolohoos sard tvmend yu hereggvi arai dendej bnaa. 3-4 deh vedee. yu bolohoo hardag ch bo...
  • ING 2017-01-07 13:04:02
    Голландын ING бол европт асан гялалзаж байгаа од банк шүү. Монголд хүртэл хамгийн түрүүнд оччихож кк. Голландад бол номер 1. https://www.ing.com/web/show
  • 49874899 2017-01-07 09:21:20
    Яаралтай банк оруулж ирэх хэрэгтэй, бид банкны хүүнд шулуулж дууслаа, жилийн 5 хувьтай зээл олгох чадалтай банкуудыг монголд оруулж ирэхийг дэмжиж байна
    • Bat 2017-01-07 11:26:28
      Ta nar shine huuli unshaachee. Irgeded zeel olgohgui. Zovhon tom tosol sankhuujiilne. Tegheer huu buurahgui. Hamgiin ashigtai uul uurhaig gadny bankind ogono
  • Бат 2017-01-07 08:03:35
    ЗААВАЛ ХЯТАД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ НҮҮРС ЗӨӨХ ГЭЖ БАЙГАА БИШ ХОЛ ОРНЫ БАНК ОЛДОХГҮЙ БАЙНА УУ
  • Готовдорж 2017-01-07 07:58:17
    Нэг мэдэхэд улс даяараа Хятадын банкны барьцаанд орчих вий гэдгээс болгоомжилсон, Үндэсний Аюулгүй Байдлаа хангасан арга хэмжээ авч чадаж байгаа юм уу, тэгээд?
  • Дуракууд!!!!! 2017-01-07 07:02:11
    Төлөөлөгчийн газар манайд ямар ч ашиггүй шдээ!! Салбар буюу охин компанийг нь байгуулж банкны ү\а явуулбал хэрэгтэй шүү дээ!!! Хий хардаж сэрдээд л !!!
  • gomo 2017-01-07 06:23:16
    ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ
  • Иргэн 2017-01-07 06:00:22
    Монгол улс зээл бага хүүтэй авж болох эрх үүснэ. Гадагшаа явж золбин царайлхаа болиноо гэсэн үг. Банкнаас нь шууд зээл авнаа.
  • Иргэн 2017-01-07 05:19:59
    Энэ нь тэгээд хэнд хэрэгтэй юм, Монголын ард түмэнд юу наалдах юм, тайлбарлаад өгдөө, тэнгэрийн амьтад минь
    • иргэн 2017-01-08 01:37:21
      Эх орныхоо байгалийн баялагийг банкны барьцаанд тавиад нэг үгээр эх орноо худалдаж баяжих үүд хаалгаа нээж байгаа юм биш биз