300 орчим иргэн номоо солилцлоо
Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр  зохион байгууллаа. 

Номоо солилцохоор төв талбайд хүүхэд, багачууд, залуучууд болон зохиолчид ирсний дотор ахмадууд багагүй байсан бөгөөд өөрийн уншсан номоо бусадтайгаа хуваалцаж, бусдын уншсан номоор солилцох нь энэхүү өдөрлөгийн гол онцлог юм.

Өдөрлөгт 300 орчим хүн ирсний олонх нь түүх, уран зохиолын ном сонирхож байсан бол хамгийн залуу 5 настай уншигч үлгэрийн ном хайж ээж, эгчийн хамт ирсэн байлаа. Мөн өдөрлөгийн үеэр номоо солилцсон хүмүүст Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уншигчийн үнэмлэх нээлгэх эрхийн бичгээр урамшуулав.

Энэхүү өдөрлөгийг цаашид сар бүрийн эхний 7 хоногийн бямба гаригт жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байх зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас олголоо гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.




Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • erdemtedeen zohiolchidoon saitar orolzyy 2017-01-31 18:14:02
    Nomiin asyydaltai holbootoi yzesgelen hydaldaa nom solilzoo Byrd ergen oloniig hamarsan mas sain syrtalchilgaa bolj niigemiin byh satnii bags nar erdemtediig ty...