Чөлөөт бөхийн УАШТ  үргэлжилж байна
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн "Буянт Ухаа" спортын ордонд өчигдөр эхэллээ.  Энэ удаагийн УАШТ-нд нийт 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож байна.

Энэ удаагийн тэмцээнд хэд хэдэн онцлог үйл явдал болж байна. Тухайлбал эрэгтэйчүүдийн 125 кг-ын шилдэг бөх олон усын хэмжээний мастер Жаргалсайханы Чулуунбат зодог тайлж Сүлд спорт хорооны дасгалжуулагчийн албанд шилжсэн нь үзэгчдийн анхааралд байлаа. Мөн өнгөрсөн 2015 оны Ласвегасын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр хүнд бэртэл авч их спортоос түр хөндийрсөн олон улсын хэмжээний мастер Батчулууны Анхбаяр дэвжээнээ эргэн ирж "өөрийн жин" 74 кг-д өрсөлдөж илт давуу байдлаар эхний өрсөлдөгчөө яллаа. Тэгвэл эмэгтэйчүүдийн 75 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Бурмаа, олон улсын хэмжээний мастер Гэлэгжамцын Наранчимэг, 69 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа нар энэ удаагийн тэмцээнийг өнжив.

Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин П.Өнөрбат жин өсч 86 кг-д зодоглож байгаа нь энэ жингийн өрсөлдөөнийг хурцатгах юм. Харин дэлхийн домог алдарт Каори Ичог Иван Ярыгины нэрэмжит алтан гранпри тэмцээнд ялсан олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Орхон 63 кг-д хүч үзэхээр болсон нь мөн үзэгдчийн сонирхолыг татаж байна.

Ингээд та бүхэнд өчигдөр явагдсан хөнгөн жингийн барилдааны үр дүнг танилцуулъя. Эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглож буй улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин Ц.Энхжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд “Арслан” клубын тамирчин С.Энхтунгалагийг оноогоор цэвэр ялж, хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр их спортоосоо түр хөндийрөөд байсан ч эргэн ирж, ийнхүү медаль хүртлээ.  Тэгвэл энэ жингийн аваргаар ОУХМ Э.Нарангэрэл тодорлоо. Мөн эмэгтэйчүүдийн 55 кг-д Э.Даваачимэг, 60 кг-д Б.Шоовдор,  69 кг-д Ш.Түмэнцэцэг нар тус тус аваргаллаа. Харин эрэгтэйчүүдийн 57кг-д С.Батболд, 65 кг-д Н.Лхамгармаа нар аваргын алтан медалийг хүртэж, энэ оны улсын аварга боллоо. 

 Тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.