Хүүхэд багачуудад зориулсан амьтдын тухай ном гарчээ
Яруу найрагч О.Цэнд-Аюушийн нууцхан хүсэл “Болор цом” яруу найргийн наадамд 2009 оноос хойш жил алгасалгүй айргийн тавд давхиж буй МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш шинэ оноо шинэхэн бүтээлтэй угтжээ.

Тодруулбал, тэрбээр өөрийн нэгэн нууцхан хүслээ биелүүлж, шинэ оны босгон дээр уран бүтээлийн үүцээ задалж, хүүхэд багачуудад зориулсан “Амьтдын тухай захидлууд” номоо уншигчдын хүртээл болголоо.

Тэрбээр “Манан дундуур”, “Гунигт аяз”, “Аглагт гэрэлтэнэ” хэмээх гурван номоо шүлэг найрагт дуртай түмэндээ өргөн барьсан бөгөөд энэ нь түүний дөрөв дэх ном болж байгаа юм.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.