Засгийн газарт утааны эсрэг ажиллах чиглэл өгчээ
Өргөдлийн байнгын хорооноос өнгөрсөн 12 дугаар сарын 26-ны өдөр “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж, Байнгын хорооны 2017 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг үндэслэн Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өглөө.

Үүнд агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар дурдсан 18 арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлж ажиллахыг чиглэл болгожээ. Тухайлбал, нийслэлд ДЦС-5-ыг ашиглалтад оруулах, аймгуудад мөн ДЦС барих, хотын хөдөлгөөнд хий, цахилгаанаар ажилладаг нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бохирдлын стандартыг шинэчлэх, түүхий нүүрсний хэрэглээг зогсоох, хийн хэрэглээг нэвтрүүлж, сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах гэх мэт олон асуудлыг дурджээ.

Уг тогтоолын биелэлтийн явцыг энэ намрын чуулганы хугацаанд багтаан ӨБХ-ны хуралдаанд танилцуулахыг Засгийн газарт даалгасан байна.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-01-09 02:17:44
    Засгийн газарт чиглэл өгөнгүүт утаа арилчдаг бол аятай юү
  • Зочин 2017-01-09 01:51:41
    ӨБХ-ны дарга Сарангэрэл гэж хурал бүр дээр хэлээ зажилсан амьтан, бүхнийг мэддэг юм уу, сайн чиглүүлждээ ЗГ нь хэрэгжүүлээд утаа буурч харагдаач, Хятад чадахгйү...
  • Сонгогч 2017-01-08 21:34:00
    МУ-ынЗГ утааг бууруулахад арга замаа мэдэхгүй байна. 21-06 цаг чөлөөлөхөд үр дүн гарахгүй өвлийн 4 сар 100 хувь хөнгөлөх шаардлагатай цахмлгаан осолтой хамаг
  • Бат 2017-01-08 05:06:50
    Өрх бүрийн яндангаас агаар бохордуулсаны татвар ав түүгээрээ утаа буруулах арга хэмжээнд зар тэгээд хөдөөнөөс хот орох нүүдэл зогсож хөдөө нүүнэ
    • энхээ 2017-01-08 05:15:40
      тэнэглээд битгий бай
      • Zovshd 2017-01-09 11:30:34
        Zovshd yandan burees mash ondor tatvar av. Ulaanbaatar hotiig mash ondor tatvartai hot bolgo. Buh ulsad l tiim bg. New york tokyo paris london shig!!!