Цахилгаан халаагуур, сайжруулсан түлшний дэмжлэг үзүүллээ
УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Баянзүрх дүүргийн хоёр, 27 дугаар хороодын зарим айл өрхийн амьдрал ахуйтай танилцаж, хүйтний улиралд хэрэгцээтэй болон бусад тусламж дэмжлэгийг  үзүүлжээ.
 
БОАЖ-ын сайдын эхний очсон айл БЗД-ийн  хоёрдугаар  хорооны 4 дүгээр хэсэгт амьдардаг 91 настай  Лхагважав гуайнх байв. Тэднийх сайжруулсан зуух галлаж, гэрээ усан халаагуураар халаадаг аж. Ингэхэд нүүрс харьцангуй бага хэрэглэдэг гэнэ. Мөн Багануурын нүүрсийг түлдэггүй, утаа тортог ихтэй учраас Налайхын нүүрсийг сонгож түлдэг гэж З.Лхагважав гуайн охин Ч. Саруул ярилаа. Бүрэн шаталттай сайжруулсан зуух хэрэглэснээр агаарын бохирдлыг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулж байгаа гэж боддогоо ч хэлэв. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тэднийд цахилгаан халаагуур бэлэглэсэн. “Шөнийн цахилгааныг тэглэсэн сайхан боломжийг ашиглаад цахилгаан халаагуур авья гэж бодож байтал гишүүн маань өгчихлөө. Шөнөдөө халаагуураа хэрэглээд байвал бүр илүү амар болох нь” хэмээн гэрийн эзэгтэй ярив.

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын очсон дараагийн айл    БЗД-ийн 27 дугаар  хорооны 10 дугаар хэсэгт амьдардаг дөрвөн  хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй Насандэлгэрийнх байв. Тэрбээр хэвтэрт байдаг хүнд өвчтэй аавыгаа  сахьдаг.  УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол  тэднийд тусламж болгож  шахмал түлш өгөв.  БЗД-ийн 27-р хорооны есдүгээр  хэсэгт амьдардаг Л.Амаржаргалынд мөн сайжруулсан түлш өгч, дэмжлэг үзүүллээ.  Охин, зээ хүүгийн хамт айлын  амбаар хөлслөн амьдардаг учраас тэднийд гэр олгож, дэмжлэг үзүүлэхээ тойргоос сонгогдсон гишүүн нь мөн хэлэв.

Уулзсан хүмүүс агаарын бохирдлыг бууруулахын тулд Засгийн газар шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнд сэтгэл хангалуун байгаагаа хэлж байв. Тухайлбал, БЗД-ийн 27 дугаар хорооны иргэн Д.Давааням уг шийдвэрт сэтгэл хангалуун байгаа аж. Шөнө хамгийн их утаатай  үед цахилгааныг тэглэсэн нь ард иргэдэд эдийн засгийн хэмнэлттэй, дээр нь агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэртэй гэж тэрбээр ярилаа.




 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Заяабаатар 2017-01-09 07:39:23
    Гэр хорооллын бүх айлд цахилгаан халаагуур өгмөөр байна, Ядуу хүмүүст өгөөд байхаар Хүмүүс ядуу байх сонирхолтой байна.
    59.153.114.96
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-01-09 05:40:34
    сайдад нь олддог маньд олддоггүй шахмал түлш байна. манайх ч гэсэн шахмал түлш түлж, гэрээ цахилгаанаар халаамаар ба.
    66.181.170.18
    Мэдэгдсэн Хариулах
  • санал байна 2017-01-09 03:35:28
    яг өнөө маргаашдаа, утаагүй шахмал түлш хэрэгтэй Манай хувийн хэвшлийнхий хийгээд байгаа утаагүй шахмал түлш буюу үртсэн шахмал түлшийг, утааны голомт хэсэгт т...
    202.21.106.119
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-01-09 00:37:30
    Сонгууль дууссан популизмаа боль, иж бүрэн их дээд сургуулийг нүүлгэх гт том арга хэмжээ ав, Богд уулын газрыг дуусгасан, Туул голыг сөнөөсөн БОАЖЯ-ыг татан буу...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах