Америк доллар дахин эрчимтэй өсөж эхэллээ
Шинэ оны өмнө бага зэрэг тогтворжоод байсан ам.доллар сүүлийн хэдэн өдөр тогтмол өслөө. Тодруулбал өнгөрсөн долоо хоногийн эхээр Монголбанкны зарласан албан ханшаар 2494 төгрөгтэй тэнцэж байсан  бол долоо хоногийн сүүлээр 2498 төгрөг 71 мөнгөтэй тэнцлээ. Энэ нь нэг сарын өмнөхөөс нэг орчим хувиар өссөн дүн юм.
Харин арилжааны банкуудад 2507 төгөргтэй тэнцээд байгаа бол валют арилжааны төвүүд дээр аль хэдийн 2510 төгрөгтэй тэнцсэн байна. 

“Найман шарга” захын нэгэн ченжийн хэлснээр ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд чангарч байгаа гэнэ. “Найман шарга”-д ченжүүд 14 хоногийн өмнө гэхэд “ногоон”-ыг 2489 төгрөгөөр аваад, 2492-оор борлуулж байсантай харьцуулахад ийнхүү 0.4 хувиар өсчээ. 

“Ногоон валют”-ын ханш нэмэгдэж байгаатай холбогдуулан Монголбанкны хувьд гадаад валютын дуудлага худалдааг зохистой үед нь зохион байгуулж байгаа гэсэн мэдээлллийг өгч байгаа. Гэвч энэ нь төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгааг бид харж байна. Иймд гадаад валютын нэгдсэн бааз суурьтай, сүлжээтэй болох шаардлага байгааг эдийн засагчид хэлсээр ирсэн.  Монголбанк уг нь ийм бааз суурьтай болно гэж сүүлийн жилүүдэд мөнгөний бодлогодоо тусгасаар байгаа. Гэвч өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй байна. 

Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийн хэмжээ 2016 оны 11 сарын байдлаар 1.303.9 сая ам.долларт хүрч өмнөх сараас 25.5 хувь буюу 265.2 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарсан. Нөөц нэмэгдсэн шалтгааныг иргэд, аж ахуйн нэгжүүдийн Монголбанканд тушаасан алтны хэмжээ нэмэгдсэн болон Монгол Улсад орох гадаад валютын урсгал нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэсэн тайлбарыг Төвбанкнаас хийгээд байна. Түүнчлэн ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөр удахгүй хэрэгжиж эхлэхээр яригдаж буйтай холбогдуулан ам.долларын ханш буух хүлээлт байсан. Гэсэн хэдийн ч ам.долларын ханш өнөөдөр 2500 төгрөгтэй тэнцэж ирээд байна. 

Шинэ оны өмнө Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат Сангийн сайд Б.Чойжилсүрэнд валютын хадгаламж, валютын зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх ямар боломж байгааг судалж, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж танилцуулахыг үүрэг болгосон ч одоо хэр нь дорвитой арга хэмжээ авч эхлээгүй байна. 

Тэгвэл бид ханш өслөө гэхээс өөр юу ч хийж амжаагүй “Ноён ногоон” ноёрхолоо тогтоож байх энэ үед төгрөгийн ханш хүчин мөхөсдөж байгааг олон улсын байгууллага мэдээлж байна. Өнгөрсөн аравдугаар сард  Блүүмберг агентлаг Монгол Улсын төгрөгийн ханш эрчимтэй унаж, дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валют болсон талаар онцолж байсан.

Чухам яагаад төгрөгийн ханш сулраад байна вэ. Үүнийг  мэргэжлийн байгууллагууд гадаадын шууд хөрөнгө оруулалт буурснаас боллоо гэхээс  өөр дорвитой тайлбар хэлдэггүй.  Өдрөөс  өдөрт  уруудаж буй монгол төгрөг хэзээ сэхэл авах бол, эрчээ авсан ам.доллар буурах болов уу, ханшийг тогтвортой байлгах болов уу гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсээд байна. 

Засаг төр солигдоод багагүй хугацааг үдэж буй. Валютын ханшийг тогтвортой барина гэсэн амлалт  МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байсан. Ам.долларын ханшийн өсөлтөд дарлуулсан иргэд МАН-аас амлалт нэхэж эхлээд байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nara 2017-01-12 13:19:00
    Buuruulah yah ene tovshind ni l barij bh ni chuhal
    202.9.43.161
    Мэдэгдсэн Хариулах
  • Үзмэрч 2017-01-09 14:40:50
    Цагаан сар гэхэд 3000, наадам гэхэд 5000, ирэх шинэ жилээр 10000 болно. Дараа нь монгол улс дампуурлаа зарлаж хятадын муж болно
    82.145.219.97
    Мэдэгдсэн Хариулах
    • уншигч 2017-01-10 08:12:49
      Долларын ханш өслөө гээд гадны улсын колони болохгүй, харин ч дотооддоо үйлдвэр сэргэх бодит боломж, оросыг хар. гурил, мах, ногоогоо идээд болно доо
      27.123.214.121
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-09 13:48:15
    мах гурилын үнэ л өсчихгүй бол тэр бинзений машиний ,үүрэн телефоны эзэд биднээс шулсан монгол мөнгөөрөө доллороо өндөр ханшаар авах нь ёстой үнэнд нийцэж байна...
    59.153.112.241
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-09 08:45:14
    бинзен колонкийн эзэд , мобиком, гэх мэт өдөр бүр хэдэн тэрбум долларыг гадаад эзэдрүүгээ явуулдаг гэж бодож байна.
    202.9.41.208
    Мэдэгдсэн Хариулах
  • ok 2017-01-09 06:35:54
    zah zeeliin huuliaraa l osoj bna. oriloldood nemergyi. mongoliin ediin zasag hezee saijirna ter tsagt togrogiin hansh saijirna
    203.91.115.46
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-01-09 06:06:54
    ХҮҮШ ЭЭ ХҮМҮҮС ЭЭ ЭНЭ ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ИЧИХ НҮҮРЭЭ ЭЛГЭНДЭЭ НААСАН АМЬТАН БАЙДГИЙМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ ТАМИНЬ ЭЭ
    66.181.191.79
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2017-01-09 08:55:38
      энэ нийтлэлд гомо мөнхөө гэж хүн алга байна даа хөө. та юу яриад байна?
      195.189.71.162
      Мэдэгдсэн Хариулах
  • Mongol 2017-01-09 04:02:45
    Dollariin hansh usch baigaa ni bidnii halaasnaas mungu hulgailj buitai l ijil zvil shvvdee...
    66.181.184.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Sansart 2017-01-09 03:54:54
    2510 hezee ch hureegyi...deed tal ni 2505 bolson..mash togtvortoi bgaa shyy.
    202.131.247.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-01-09 03:16:05
    Бакуудад хадгаламжийг зөвхөн төгрөгөөр хийнэ гээд хууль гаргачих эсвэл вальютын хадгаламжийн хүүг олон улсын төвшинд хүргэж буулгах зам л байна
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Баярт 2017-01-09 02:53:13
    Мөнхбат гэдэг шизотой нөхрөөс амыг нь асуух цаг нь болсон байхаа.
    202.9.41.170
    Мэдэгдсэн Хариулах
    • Sss 2017-01-09 13:25:42
      Koread casinodaj yavaa heden nohoin hamt
      223.39.188.106
      Мэдэгдсэн Хариулах
  • аб 2017-01-09 02:12:32
    яагаад өсөөд байгааг хар МАНгарууд мэдэж л байгаа.
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-01-09 02:06:01
    zasag bariji togloji baigaa man-ynkhan oligtoykhon yum khiikhguy ni dee
    43.242.243.225
    Мэдэгдсэн Хариулах
    • Mishka 2017-01-09 22:41:40
      Mongol banknii erenxiilergch xazgai xeltiig solii. Margaahs ni $ 1500 bolno.
      199.7.157.49
      Мэдэгдсэн Хариулах