Чөлөөт бөх: 2017 оны улсын аваргууд тодорлоо
Шинэ он гараад УАШТ-үүд зохион байгуулагддаг уламжлалтай. Тэгвэл 2017 оны УАШТ-ий салхийг хагалж өнгөрсөн долоо хоногт хүндийг өргөлт, чөлөөт бөхийн тэмцээнүүд явагдлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын төвд эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн бөхийн чөлөөт барилдааны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин хүч үзлээ.

Энэ жилийн улсын аваргын тэмцээн нь ирэх 2020 оны Токиогийн олимпийн циклийг нээж буйгаараа ихээхэн онцлогтой бөгөөд өрсөлдөөн ихтэй боллоо. Түүнчлэн үзэгчдийн анхаарлыг татсан хэд хэдэн үйл явдал болсон. Тухайлбал эрэгтэйчүүдийн 125 кг-ын шилдэг бөх олон усын хэмжээний мастер Жаргалсайханы Чулуунбат зодог тайлж “Сүлд” спорт хорооны дасгалжуулагчийн албанд шилжсэн нь үзэгчдийн анхааралд байлаа. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин П.Өнөрбат жин өсч 86 кг-д зодоглож байгаа нь энэ жингийн өрсөлдөөнийг хурцаталаа. Тэрбээр О.Үйтүмэнд ялагдаж, хоёрдугаар байрт шалгарлаа.

Харин дэлхийн домог алдарт Каори Ичог Иван Ярыгины нэрэмжит алтан гранпри тэмцээнд ялсан олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Орхон 63 кг-д хүч үзэж, олимп, дэлхийн медальт МУГТ С.Батцэцэгийг ялж улсын аварга болсон нь онцлох үйл явдал боллоо. Түүнчлэн П.Орхоны найз залуу “Алдар” спорт хорооны тамирчин Армийн дэлхийн аварга Н.Лхамгармаа эрэгтэйчүүдийн 65 кг-д анх удаа аваргалсан нь мөн л олны анхаарлыг татлаа. Ингээд та бүхэндээ Чөлөөт бөхийн 2017 оны улсын аваргуудыг танилцуулж байна. 

Эмэгтэй, 48 кг: 1.Э.Нарангэрэл /Хангарьд клуб/ 
53 кг: 1.Д.Отгонцэцэг /Мегастарс/ 
55 кг:1.Э.Даваачимэг /Хилчин спорт хороо/ 
58 кг: 1.С.Цэрэнчимэд /Алдар спорт хороо/ 
60 кг: 1.Б.Шоовдор /Хилчин спорт хороо/ 
63 кг: 1.П.Орхон /"Алдар спорт хороо/ 
69 кг: 1.Ш.Түмэнцэцэг /Хилчин спорт хороо/ 
75 кг: 1.Б.Одончимэг /Алдар спорт хороо/ 

Эрэгтэй, 57 кг: 1.С. Батболд /"Сүлд" спорт хороо/ 
61 кг: Э.Ням-Очир /Хилчин спорт хороо/ 
65 кг: 1.Н. Лхамгармаа /"Алдар" спорт хороо/ 
70 кг: 1.Г.Мандахнаран /Алдар спорт хороо/ 
74 кг: 1.Д. Гомбодорж /"Сүлд" спорт хороо/ 
86 кг: 1.О.Үйтүмэн /Алдар спорт хороо/ 
97 кг: 1.Ө.Батзул /"Хүч" спорт хороо/ 
125 кг: 1.Н.Золбоо /Хүч спорт хороо/ 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-09 02:07:51
    Охидуудыг олон улсын тэмцээнд олон оролцуулж байхгүй бол дотооддоо өрсөлдөгчид ховорхон байна шүү, эрэгтэйчүүд ч ялгаагүй Мандахнарангаас оноо салгах хүн алга