Утааны эсрэг нэгдсэн ээж аавууд Засгийн газрыг шүүхэд өгчээ
Жил бүр хүйтэн сэрүүний улиралтай зэрэгцэн  утааны асуудал эхэлдэг. Жилээс жилд улам  дордож буй агаарын бохирдлоос болж сүүлийн жилүүдэд ханиад томуугийн өвчлөл нэмэгдэж, өөр бусад олон төрлийн өвчин эмгэгүүд ч илрэх болсон. Энэ хэрээр эцэг эхчүүд олсон орлогынхоо тал хувийг эм тариа, эмнэлэгт зарцуулдаг. Тэгвэл өнгөрсөн сард  эцэг эхчүүд нэгдэг “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо”-г байгуулж төв талбайд тайван жагсаал хийсэн. Тэд Засгийн газарт шаардлага хүргүүлж, утааны эсрэг дорвитой арга хэмжээ авахыг сануулсан юм. Дээрх холбооныхон энэ сарын 28-нд “Боож үхлээ” нэртэй жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. 

Харин үүнээс өмнө эцэг эхчүүд Засгийн газрыг шүүхэд өгсөн байна.  Энэ талаар “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо”-ны дарга Ц.Пүрэвхүү “Бидний бяцхан үрсийн эрүүл мэндийг үл хайхарч, шаардлагатай арга хэмжээг авалгүй цаг алдсан Засгийн газрын өндөр албан тушаалтнууд хариуцлагаа хүлээх ёстой. Өдий 15 жил өнгөрчихөөд байхад утааг арилгаагүйгээс болж хэдэн мянган үрс амиа алдаж, өвчинд шаналсаар ирсэн. Үүний хариуцлагыг хэн ч хүлээдэггүй байдлыг таслан зогсоох ёстой. Хэвлий дэх үрээ алдаж, нулимсаа арчиж шаналахаас өөр яах ч сонголтгүй үлдсэн ээжүүдийнхээ төлөө бид Засгийн газрыг шүүхэд өгч байна. Утаанаас үүдэлтэй өвчлөлд өртөж эмнэлэг, эм тарианд зарцуулсан мөнгөө ээж нар Засгийн газраас нэхэмжилж авах болно. Бид орлогынхоо талыг нь утаанаас болж эмнэлэгт зарцуулж байхад, утааг арилгах нэрээр улс төрчид 200 гаруй тэрбум төгрөгийг үр дүнгүй цацаж суусан. Тиймээс бид нөхөн олговорыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд иргэдээ элэг барьдаг, иргэд нь сэтгэл санаа, бие махбодь, мөнгөөрөө давхар давхар хохирдог байдалд цэг тавихын төлөө ээжүүдээ бидэнтэй нэгдээрэй. Эмнэлэг, эм, эмчийн үзлэгт зарцуулсан мөнгөний баримтуудаа цуглуулаарай. Ажил хийсэн бол хичнээн хэмжээний орлого олох боломж байснуудаа тодорхойлох бэлтгэлээ дор бүрнээ базаагаарай” гэжээ. 

Монгол улсын хэмжээнд агаарын бохирдлоос үүдэлтэй ханиад хатгаагаар жилд 104 мянган хүн нас бардаг байна.  Мөн иргэд бохирдлоос үүдэлтэй өвчин эмгэгийн эмчилгээнд жилд 77 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан судалгааг тус холбооноос гаргажээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • busgui 2017-01-10 00:07:43
    mash zuv, utaag arilgah utaagui boloh nereer mash ih mungu hulgailtsgaasan, bid nariin eruul mend huuhduudiin eruul mendiig nuhuj eruul bolgoj ug
  • Иргэн 2017-01-09 08:02:42
    Туруучийн засгийн газраас утаанд зарцуулсан менгийг буцааж авяа
  • зочин 2017-01-09 07:16:21
    ҮХ-иар хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гэж заасан. Ардчилал гэж ярьдаг Элбэгдоржоос бас нэхэмжилж авах хэрэгтэй.