Хавирга боомтоор адуу гаргаагүй гэв

Дорнод аймгийн Хавирга боомтоор энэ сарын 3-ны шөнө 1240 толгой адууг хилээр гаргасан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан.

Тэгвэл энэ нь баримт, үндэслэлгүй худал мэдээлэл бөгөөд  Шадар сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс хойш Монгол Улсаас нэг ч толгой амьд адуу экспортлогдоогүй хэмээн МХЕГ-аас мэдээллээ. Мөн Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн газраас Хавирга боомтоор 1240 толгой адуу нэвтрүүлээгүй болох тухай мэдэгдэл гаргажээ.



Иймд иргэдийг олон нийтийн сүлжээнд тодорхой нэр, зураггүйгээр бусдыг гүтгэн доромжилсон, баримт нотолгоогүй мэдээлэлд итгэх, нөлөөлөлд автахгүй байхыг МХЕГ-аас зөвлөлөө.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • munn hutsvaa.  2017-01-09 08:17:22
    yu ch hiideggui lalaruud , gargaad yavsan aduug 2 nudeeree 20.30 n hun harsan bhad .