Гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулна

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх болсонтой холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас цахилгаан дамжуулах утсыг норм дүрэм, стандартын шаардлагын дагуу галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг өнөөдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 30 хоногийн хугацаанд явуулахаар болжээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах ажлуудыг зохион байгуулна.


1. Гэр хорооллын хороодын Засаг дарга болон холбогдох албан тушаалтан, иргэдэд нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас хамтран сургалт зохион байгуулах


2. Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр мэргэжлийн байгууллагатай хамтран дэс дараатай арга хэмжээг авах


3. Иргэд, олон нийтэд хэрэглээний цахилгаан тоног төхөөрөмж, бусад цахилгаан хэрэгслийг норм дүрэм, стандартын шаардлагын дагуу ашиглах, хэрэглэх болон гэр, байшингийн цахилгааны монтажны угсралтыг мэргэжлийн хүнээр хийлгэх, стандартын шаардлага хангасан цахилгааны утсыг ашиглах талаар мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч, илэрсэн зөрчлийг арилгуулах


4. Цахилгаан ашиглалт, угсралтын дүрэм зөрчигдсөнөөс үүдэн гарах гал түймрийн шалтгаан, нөхцлийн талаар болон цахилгааны ачаалал, шилжилтийн эсэргүүцэл, богино холболт, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас гарч буй гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэж, цахилгааны аюулгүй байдлыг хангуулах


6. Гэр хороололд байршилтай худалдааны төв, зах болон хороод, гудамж, талбайд шуурхай албаны автомашины чанга яригч хэрэгслээр гарсан гал түймрийн тоо, хохирол, шалтгаан нөхцөл байдлын талаарх мэдээ мэдээллийг өгч, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлгийн материалыг тарааж, урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.