Б.Мөнхнар ДАШТ-ээс ганцаараа хүрэл медаль хүртээд байна

Энэ оны өсвөрийн ДАШТ гурван төрлөөр энэ оны долоодугаар сарын 15-20-ны өдрүүдэд Словак улсын Сина хотын “Hockey Stadium” спортын ордонд болж байна. Энэ тэмцээнд 46 орны 550 өсвөрийн бөхчүүд 30 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Охидын төрөлд өсвөрийн гурван удаагийн дэлхий аварга, японы бөх Кика Кагат, өсвөрийн хошой дэлхийн аварга японы бөх Маю Мукаида, өсвөрийн дэлхийн болон европийн өсвөрийн аварга, украиний бөх Оксана Ливач, оросын бөх Зайнаб Магомедова, мөнгөн медальт украиний бөх Олёна Кремзер, европийн өсвөрийн аварга, азербайжаны бөх Лейла Гурбанова зэрэг шилдэг бөхчүүд оролцож байна.

Өчигдөр охидын чөлөөт бөхийн тэмцээн эхэлж 38, 43, 49, 56, 65 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 4 бөх дэвжээнд гарснаас 43 кг-ын жинд Б.Мөнхнар хүрэл медаль авч медалийн тавцанд зогслоо. Өнгөрсөн жил Серб улсын Сержанин хотод болсон өсвөрийн ДАШТ-ээс манай охидууд медаль авч чадаагүй билээ.

Б.Мөнхнар нь “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаярын шавь, өсвөрийн УАШТ-ний алт, хүрэл медальтай юм.

Тэмцээн үргэлжилж өнөөдөр охидын чөлөөт бөхийн 40, 46, 52, 60, 70 кг-ын жингүүдийн барилдаан болно. Үүнд манай 2 бөх барилдана.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.