Бразилд 100 гаруй ялтан амь үрэгдлээ

Бразилын Амазонас мужийн Мануас хотын шоронгийн ялтнууд эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас долоо хоногийн дотор 100 гаруй хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарчээ. Хамгийн сүүлд гэхэд өнгөрөгч ням гарагт тус шоронд дахин үймээн дэгдэж, дөрвөн ялтан нас барсан байна. Ингэснээр нэг долоо хоногт зөвхөн тус шоронд нас барсан ялтнуудын тоо 100-г давлаа.
 
Мануас хотын шорон нь ихдээ 592 хүмүүжигч хүлээн авах хүчин чадалтай аж. Гэтэл саяхныг хүртэл хэт ачаалал авч 1224 хоригдол хүмүүжиж байсны улмаас ялтнууд хоорондоо муудалцан зодолдож, нэг нэгийнхээ толгойг таслах, зүрхийг гаргах гэх мэтчилэн хүний санаанд оромгүй харгис хэрцгий авир гаргаж, ердөө хэдхэн хоногийн дотор л зуугаар тоологдох хүн амъсгал хураагаад байна.
 
Энэ шоронгийн үйл ажиллагааг хувийн компани эрхлэн явуулдаг бөгөөд шоронд хэчнээн хоригдол хүмүүжиж байгаагаас хамаарч улсаас дэмжлэг авдаг аж. Гэвч улсаас мөнгө авахын тулд хэт их ачаалал авсны улмаас энэ мэт аймшигт аллагын хэрэг гарч буйг эх сурвалжууд онцолж байгаа юм.
 
Түүнчлэн, өнгөрөгч долдугаар сард Бразилын хоёр томоохон хар тамхины бүлэглэл болох “РСС”, “Улаан цэргуүд” бүлэглэлүүдийн хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээр нуран унасан байдаг. Туүнээс хойш шоронгуудад эмх замбараагүй байдал үүсч, хоригдлууд нэг нэгийнхээ амийг бүрэлгэх хэрэг гаарчээ. Амазонас мужийн эрх бүхий албан тушаалтны хэлснээр хамгийн сүүлд дөрвөн хоригдол амиа алдсан байна.
 
Гэхдээ өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа талаархи мэдээлэл тодорхойгүй байгаа юм. Ерөнхийдөө он гарснаас хойш тус улсад гурван ч удаа шоронд үймээн дэгдсэн байдаг. Эхний удаад Мануас хотын шоронд шинэ оны анхны өдөр буюу нэгдүгээр сарын 1-нд дээрх хоёр бүлэглэлд харъяалагддаг ялтнууд маргалдан хоорондоо зодолдсоны улмаас 56 хүн толгойгоо хирчүүлсэн байдалтайгаар алагдсан юм. Энэ хэрэг “Анисио Иобим” гэх шоронд гарсан байдаг. Үймээн 17 цагийн турш үргэлжилж, энэ үеэр 112 хоригдол оргосон бол мөн ойролцоо байрлах шоронгоос ч 72 хүмүүжигч оргосны 40- ыг нь баривчилсан удаатай. Үймээний явцад шоронгийн 12 хуягийг хоригдлууд барьцаалсан боловч хуягууд ямар нэг шарх, гэмтэлгуйгээр мултарч чаджээ.
 
Үүний дараа буюу нэгдүгээр сарын 6-нд мөн шоронд үймээн гарсан юм. Бразилын хойд хэсгийн Рорайма мужийн Боа Виста гэх хотод байрлах шоронд мөн л ялтнууд хоорондоо зодолдсны улмаас 31 нь амьсгал хураажээ. Ийнхүү 2017 он гарснаас хойш Бразилын шоронд гурван ч удаа үймээн гарч, 100 гаруй ялтан амь үрэгдээд байна.
 
Өмнө нь шоронд ийм тооны хүн амиа алдсан тохиолдол гарч байгаагүй аж. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн тохиолдол түүхэн дэх хамгийн олон хоригдол ял эдэлж байхдаа амиа алдсан тохиолдол болж байна.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бразил иргэн 2017-01-10 05:27:31
    Бразилд ялтан үхсэн гэхээр л хамар шархираад нулимс гоожоод байхын. Яана даа энэ Бразил
  • Бат 2017-01-10 01:16:34
    манайд шоронгийн нөхцөл сайн траншейнд амьдарснаас шоронд илүү дээ элбэгээ хүн албал насаар нь дулаан хоолтой болгох зарлиг гаргадаг