М.Энхболдын хүү МҮСБХ-ны ерөнхийлөгч болохоор санаархаж байна гэв
Монголд багийн спорт хөгждөггүй гэх яриаг үгүйсгэж, харин ч хөгжиж, өндөр амжилт үзүүлэх боломжтойг Монголын сагсчид өнгөрсөн жилүүдэд хангалттай харуулж чадсан. 2014 оны Инчоны Азийн наадамд Монгол улсын шигшээ баг шилдэг наймд шалгарсан өндөр амжилтыг үзүүлснээс хойш тэдний амжилтын буухиа тасраагүй.  Монголын сагсчид анх удаа 3х3 төрлөөр оюутны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бол өсвөрийн сагчид олон улсын тэмцээнд амжилт дүүрэн оролцсон.

Тэгвэл энэ бүх амжилтыг гаргахад сагсанбөмбөгчид болоод энэ спортод элэгтэй хүмүүс нэгдэж чадсаных гэдгийг хэлэх хүн олон байна. Тодруулбал  өнгөрсөн жилүүдэд маргаантай байж, хоёр тусдаа үйл ажиллагаа явуулж ирсэн МҮСБХ, МСБХ хоёр  2016 оноос нэгдэж, нэг ширээний ард суусан билээ. Улмаар сагсчдын амжилт ч улам өсөн нэмэгдэж, үйл ажиллагаа нь өдрөөс өдөрт сайжирч байгаа гэдгийг тэд хэлж байна.

Гэтэл сүүлийн үед тус холбоог мэргэжлийн бус хүмүүс авах оролдлого хийх болжээ. Энэ талаар өчигдөр дээрх хоёр холбооны удирдлагууд хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр МҮСБХ-ны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал хэлэхдээ “МҮСБХ нь 2016 оны хоёрдугаар сард Улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн. Сагсан бөмбөгийн хөгжүүлэхийг зорьсон бүх хүн нэгдээд ажиллаж байгаа. Энэ маань ч тодорхой үр дүнгээ өгөөд байна. Гэтэл сүүлийн үед УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар Улсын бүртгэлийг хүчингүй болгож, өөрөө холбооны ерөнхийлөгч болохоор зүтгэж буйд харамсаж байна. Дарга даамал гэх нэр зүүсэн хэсэг бүлэг хүмүүс Улсын бүртгэл,оюуны өмчийн газарт бичиг илгээн манай холбооны бүртгэлийг хүчингүй болгохоор чармайж, энэ талын ажлыг нэгэнт хийгээд эхэлсэн бололтой.МСБХ нь Төрийн бус байгууллага ба удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал. Уг хурлаар удирдлага, Ерөнхийлөгчөө сонгох дүрэмтэй. Бүх гишүүдийн хурлаар сонгогдсон Ерөнхийлөгч Ерөнхий нарийн бичгийн дарга болон шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн нь Монгол Улсын Улсын Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрын бүртгэл, Монгол Улсын ямар ч хуулийн хүрээнд хүчин төгөлдөр, хууль ёсных билээ. Манай холбоо хамтарч ажиллая гэсэн хүн бүхэнд нээлттэй байгаа. Бид өнгөрсөн онд бүх гишүүдийн хурлаа хийж, Ерөнхийлөгчид өрсөлд гэж санал тавьсан. Гэвч огт хариу өгөөгүй” гэлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-01-10 12:18:36
    KHUUE ENKHBOLDOO ,, SPORTYG YADAJI BORCHUUDAD NI ULDEE , TA NAR ULSYNKHAA BUGDIIG AWAAD DUUSLAA ,
    122.201.24.219
    Мэдэгдсэн Хариулах
  • БИЧЭЭЧ 2017-01-10 05:15:55
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ н...
    150.129.140.192
    Мэдэгдсэн Хариулах
  • МОНГОЛ 2017-01-10 01:51:22
    Энэ улс төрчид ямар урт гартай, УВИАГҮЙ юм бэ. Үр хүүхдээ хүртэл заавал нэг юманд шургуулахыг хүсэх юм. Мөнгө угаах нэг хэрэслэл нь байхдаа.
    103.9.90.230
    Мэдэгдсэн Хариулах
  • энхбаяр 2017-01-10 01:44:09
    нэг хэсэг ажил хийгээд байгаа хүмүүсийн хийсэн ажлыг нь өөрсдийн болгох гэж улайрсан улс төрчид тэдний гар хөл болсон шавараа мэтийн хүмүүс болих хэрэгтэй
    59.153.87.215
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-10 01:24:21
    Монгол болж бгаа ажил бна уу, холбоо бүхэн хэл амтай хөгжүүлэх ажиллах санаачлагатай нэг нь өрсөлдөөд гарч ирээд ажиллах хэрэгтэй сонгууль хийгээч дээ
    103.194.176.5
    Мэдэгдсэн Хариулах
  • зөв 2017-01-10 00:48:25
    Эрдэнэ Тулга Цэвэрбал мэтийн нөхдөөс салгаж авах цаг болсоон.
    203.91.112.242
    Мэдэгдсэн Хариулах