“La La Land”  “Алтан бөмбөрцөг”-ийг хамав

Кино, телевизийн салбарынхны шилдгүүдийг тодруулах 74 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр АНУ-ын Лoc Анжелес хотноо зохион байгуулагдлаа. Ёслолын үйл ажиллагааг Жимми Фэллон хөтлөн явуулсан юм. “Алтан бөмбөрцөг” кино, телевизийн салбарын хээнцэр одууд улаан хивснээ алхсанаар эхэлж, ярилцлага өгөх, шилдгүүдийг нэрлэх гэх зарчмаар үргэлжилжээ.
 
Ингээд шилдгүүдийг зарлах мөчид Холливуудын алтан үеийнхнийг дүрсэлсэн най найруулагч Дэмьен Шазелийн “lа la Land” мюзикл кино хамгийн олон номинаци буюу нэр дэвшсэн долоон төрөлдөө щилдгээр шалгарч, энэ удаагийн “Алтан бөмбөрцөг”-ийг хамлаа.



Тус кино “Шилдэг инээдмийн мюзикл кино” төрөлд шалгарснаас гадна гол дүрийн жүжигчид болох Райн Гослинг, Эмма Стөүн нарын жүжигчид шилдэг гол дүрийн эрэгтэй, эмэгтэй номинацид тус тус тэргүүлсэн байна. Түүнчлэн, шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг хөгжим, шилдэг киноны дуу гэх зэрэг нийт долоон төрөлд шалгарчээ. Ингэснээр ирэх сард зохион байгуулагдах Оскарт ч тус кино оролцсон номинациуддаа шилдгээр нэрлэгдэх магадлал өндөр болж ирлээ.
 
Харин шилдэг драмын кино төрөлд “Moonlight” кино тэргүүллээ. Улмаар драмын шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин төрөлд “Manchester by the Sea” кинонд бүтээсэн дүрээрээ жүжигчин Кейси Аффлек, шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин номинацид “Е11е” киногоороо Изабель Юппер нар тус тус нэрлэгджээ. Харин телевизийн салбарт “The Night Manager” цуврал гурван төрөлд ялалт байгуулжээ. Шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн Райан Гослинг шагналаа гардан авахдаа эхнэр Ева Мендездээ талархал илэрхийлж олны сэтгэлийг хөдөлгөсөн юм.



Тэрбээр, “Талархал илэрхийлэх олон хүн байгаа ч нэг хүнд тусгайлан баярласнаа илэрхийлмээр байна. Намайг дуулж, бүжиглэж, төгөлдөр хуур тоглож, урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй сайхан бүхнийг мэдэрч байхад миний эхнэр охиноо өсгөн, хоёр дахь охиноо гэдсэндээ тээн, хавдартай тэмцэж байсан ахдаа туслаж байсан юм. Намайг энэ кинонд тоглуулах боломжийг олгохын тулд тэрбээр энэ бүх ачааг үүрээгүй байсан бол одоо энд миний оронд өөр хүн зогсож байх байсан биз. Чамдаа баярлалаа. Амада, Эсмеральда охидууддаа хайртай шүү. Би энэ шагналыг эхнэрийнхээ ах Хуан Карлос Мендезд зориулж байна” хэмээн ярьсан юм.
 
Ингээд шилдгүүдийн жагсаалтыг хүргэе.
 
Шилдэг кино /драм/ - “Moonlight”
Шилдэг кино /инээдмийн, мюзикл/ - La la land
Шилдэг эрэгтэй туслах дүр - Аарон Тэйлор-Жонсон, “Nocturnal
Шилдэг хөгжим - “La La Land”
Шилдэг дуу - “City of Stars” La La Land
Шилдэг эмэгтэй туслах дүр - Виола Дэвис, “Fences"
Шилдэг эрэгтэй дүр - Райан Гослинг, “La La Land” •
Шилдэг зохиол - Дэмьен Шазель, “La La Land”
Шилдэг хүүхэлдэйн кино - “Zootopia”
Шилдэг гадаад хэл дээрх кино - “Еllе”
Шилдэг найруулагч - Дэмьен Шазель, “La La Land”
Шилдэг эмэгтэй дүр - Эмма Стоун, “La La Land”
Шилдэг драмын киноны эрэгтэй дүр - Кейси Аффлек, “Manchester by the Sea”
Шилдэг драмын киноны эмэгтэй дүр - Изабель Хаппэрт, “Elle”
Телевизийн драмын шилдэг эрэгтэй жүжигчин – Билли Боб Торонтон, “Goliath”
Телевизийн драмын шилдэг эмэгтэй жүжигчин – Трэси Эллис Росс,  “Black-ish”
Телевизийн шилдэг инээдмийн эсвэл мюзикл цуврал  - “Atlanta”
Телевизийн мини-цуврал эсвэл уран сайхны киноны шил эмэггэй дүр - Сара Полсон, “The People v. O.J.Simpson: American Crime Story”
Телевизэд зориулсан богино хэмжээний цуврал эсвэл уран сайхны кино - “The People v.O.J.Simpson: American Crime Story
Телевизэд зориулсан цуврал, мини-цуврал эсвэл уран сайхны киноны шилдэг эрэгтэй туслах дүр - Хью Лори, “The Night Manager”
Телевизэд зориулсан цуврал, мини-цуврал эсвэл уран сайхны киноны шилдэг эмэгтэй туслах дүр - Оливия Колман, “The Night Manager”
Телевизэд зориулсан мини-цуврал, эсвэл уран сайхны киноны шилдэг эрэгтэй дүр - Том Хиддлстон, “The  Night Manager”
Телевизийн драмын киноны шилдэг эмэгтэй дүр – Клэйр Фой, “The Crown”
Телевизийн шилдэг драмын кино - “The Crown”, Netflix Телевизийн инээдмийн эсвэл мюзикл цувралын шилдэг эрэгтэй дүр - Доналд Гловэр, “Atlanta”



Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Solongos baraa 2017-01-10 07:09:47
    https://www.facebook.com/groups/631108253737433/ groupt negdeed Solongos-s buh turliin chanartai baraag hamgiin hyamdaar zahialj awarai. Mongoloos 2 dahin hyamd...