Хөгжлийн банкны хараат бус байдлыг хангах шаардлагатай гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг улс эх орны хөгжлийн бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалт хийж улс төрөөс хараат бусаар, бие даан ажиллах, ингэхдээ оновчтой, зүй зохистой хяналтын дор үйл ажиллагаа эрхлэх, хариуцлагатай, ил тод байх зарчмыг удирдлага болгон үндсэн таван чиглэлийн хүрээнд боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар банк тогтвортой, үр ашигтай ажиллах, үйл ажиллагааны эрсдэл буурах, зээл олгох үйл ажиллагааны шуурхай байдал хангагдах, банкны үйл ажиллагааны хүрээ өргөжих, компанийн засаглал бэхжих ач холбогдолтой бөгөөд банкны үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо боловсронгуй болсноор олон нийтийн банкинд итгэх итгэл өсөж, цаашид банкны нэр хүнд, зээлжих зэрэглэл өсөх боломж нэмэгдэнэ гэж үзсэн байна. Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хороодын гишүүдийн зүгээс  Хөгжлийн банкны хараат бус байдлыг хэрхэн хангасан тухай тодрууллаа. Үүнд  Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат  "Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр болон дунд хугацааны хөтөлбөр зэрэг баримт бичигт туссан экспортыг дэмжиж, импортыг орлох үйлдвэрлэлийг Хөгжлийн банк санхүүжүүлнэ. Одоогийн хэрэгжиж байгаа хуулиар УИХ-ын хаврын чуулганаар баталсан төсөл хөтөлбөрийг Хөгжлийн банк санхүүжүүлнэ гэсэн заалттай боловч уг заалт огт хэрэгжээгүй. Үүний оронд Засгийн газрын тогтоолоор төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн байдаг. Шинэ хуулиар эдийн засгийн үр ашигтай, тооцоо судалгаатай хөтөлбөрийг санхүүжүүлэхээр тусгасан" гэсэн тайлбарыг хийж байв.

Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы зүгээс уг банкны хараат бус байдлыг хангах ёстойг сануулж байв.

Байнгын хорооны гишүүд хэлэлцэж буй асуудлаар асуулт асууж хариулт авч, үг хэлсний  дараа хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явууллаа. Ингээд Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.


П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-01-10 05:19:39
    нэг танхимыг нь арай гэж хооллож байхад үхсэний чинь 2 танхим, Монголд ер нь нэг л хаан байхад болно.
  • Бат 2017-01-10 04:19:47
    Монголчууд хөгжлийн банкаар юу хийхэв гадны банк оруулчих тэгээд зөвхөн хөгжлийн банкны үүрэг гүйцэтгүүл бид одоо параламентийн 2 танхимтай болохгүй бол явахгүй...