Хөвсгөлийн цаа 2000 давжээ

Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийн тоо толгой сүүлийн жилүүдэд нэмэгдсээр 2016 оны эцсийн тооллогын дүнгээр 2040 цаа тоологдож өмнөх оноос 9,9 хувь буюу 185 толгойгоор өсчээ.

1970-аад оны үед цааны тоо толгой 2000-аас хол давж байсан ч  2007 онд  926-д хүрч, устах аюул тулгарсан учир орон нутаг болон улс орны хэмжээнд тодорхой бодлого шийдвэр гарган ажилласны үр дүнд ийн нэмэгджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цаатан иргэдэд тэтгэмж олгосны үр дүнд цаатнуудын ахуй амьдрал  сайжирч цаагаа идэж, зарж борлуулах нь эрс багассан байна. Мөн цааны үүлдэр угсааг сайжруулах зорилгоор хөрш орнуудаас цаа авчирч цус сэлбэж буй нь үр дүнгээ өгч байгаа аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-10 05:39:21
    цааг сэлбэж болно, цаатангуудаа яаж сэлбэж байна даа, балхжав ганц нэг содурад цус сэлбэсэн юм болов уу
    • э 2017-01-10 05:47:22
      тэгсэн байхаа. НӨгөө хавчгар хамартад шингэнээ шахсан байх