Emart: 2016 онд юу хийв
Таван сарын өмнө нээлтээ хийж байсан Имарт Хайпермаркет иргэдэд худалдааны соёл, түргэн шуурхай үйлчилгээг хүргээд зогсохгүй Нийгмийн хариуцлагын хүрээнд үндэсний үйлдвэрлэл, фермерүүдийг дэмжих, оюутан сурагчдын боловсролыг дэмжих гээд олон ажлуудыг хийсэн байна. Үүнээс томоохонд тооцогдох ажлуудыг бид онцоллоо.

1. "Боловсрол, спорт"

1. Сагсан бөмбөг сонирхогчдын үзэх дуртай 30НэмэхЛиг-ийн 5 дахь улирлын тоглолтыг Ивээн тэтгэж хамтран ажиллаа. 30Нэмэх залуус ТББ



2. Алтай Холдинг компанийн ТУЗ-ын дарга, Монголын Бадминтоны Холбооны ерөнхийлөгч Б. Баттүшиг Багануур хотын Гүн Галуутай цогцолбор сургуультай хамтран ажиллаж бадминтон спортыг хөгжүүлэх үйл ажиллагааны нээлтийг хийсэн билээ. Уг ажлын хүрээнд тус сургуулийг бадминтоны холбооны зүгээс бадминтоны хэрэгслээр хангаж Имарт Хайпермаркетаас 1 сая төгрөгийн үнэ бүхий сагсан бөмбөг, хөл бөмбөгийн хэрэгсэлүүдийг гардуулан спортын боловсролд хувь нэмрээ орууллаа.


 

3. "Дотоодын хүч - Export to Korea"

2016 оны 5-р сард “Export to Korea” Бизнес уулзалтыг МҮХАҮТ болон БНСУ-ын Имарт сүлжээ дэлгүүрийн Худалдан авалтын багийнхантай хамтран зохион байгуулсан билээ.

Монгол Үндэсний бараа бүтээгдэхүүнийг БНСУ-д экспортлох боломжийг нээж өгөхийн төлөөх энэхүү арга хэмжээнд Монгол үндэсний 60 орчим компани, аж ахуйн нэгж оролцон бараа бүтээгдэхүүнээ Солонгос Имартын худалдан авалтын мэргэжилтнүүдэд танилцуулсан бизнес уулзалт болж өнгөрсөн юм.

Энэхүү уулзалтаас хойш бодлого, зөвлөмжүүдийг хүргэн хамтран ажилласны үр дүнд 2016 оны 9-р сард Витафит компанийн ГОЁ жүүс Солонгосын Имартын 160 гаруй салбараар худалдаалагдаж эхэлсэн билээ.




 

3. "Монгол хүн та 100 наслаг"

  1. ( Монголын ард түмний эрүүл мэнд, зөв хооллолтыг сайжруулах кампанит ажил )

Бид “Монгол хүн та 100 наслаг” уриан дор Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр дамжуулан хүн амын эрүүл, аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгын үүднээс Хүлэмжийн аж ахуй эрхлэгч “Мөнх Ногоон Тэнгэр”ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.



 

Ингэснээр Имартын хэрэглэгчид эх орны хөрсөнд ургасан шинэхэн бөгөөд эрүүл, чанартай жимс, ногоог хямд үнээр худалдан авах нөхцөл бүрдсэн юм.

Мөн бид өөрийн лабораторитой, Мэргэжлийн хяналтаар давхар хянагддаг тул хэрэглэгч та хүнсний шинэ, эрүүл байдалд нь огтхон ч эргэлзэх хэрэггүй гэдгийг дуулгахад таатай байна.




 

2. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр дамжуулан хүн амын эрүүл, аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, фермерүүдийг дэмжих зорилгын үүднээс махны болон сүүний үржлийн чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч “Монголиан Девелопмент Сольюшн” ХХК, мах сүүний чиглэлийн “Монтбейльярд” үүлдрийн үхрийг эх орондоо өсгөж үржүүлдэг фермер болох “Хишигтэн Нүүдэлчин” ХХК-иудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.








 

Энэ үеэр мөн “Баяндэлгэр Хүнс” ХХК мах эхлэн боловсруулах үйлдвэрийнхээ нээлтийг хийсэн юм. Дээрхи компаниудаас нийлүүлэгдсэн малыг ариун цэврийн шаардлага хангасан Мах эхлэн боловсруулах үйлдвэртээ бэлтгэн шинэхэн, баталгаат махыг жилийн 4 улирал тасралтгүйгээр Имартын хэрэглэгчдийн гарт хүргэнэ.

4. "Хүүхэд ба боловсрол"

Имарт Бүрэн Барааны Хайпермаркет нийгмийн хариуцлагынхаа хүрээнд оюутнуудын гадаад хэлний боловсролыг дэмжих, сурч боловсроход дэмжлэг үзүүлэх үүднээс Гадаад хэлний орчин үеийн лабораторийг МУИС-ийн хичээлийн II байрны 4 давхар 466 тоотод нээлээ. Иж бүрэн суурин 20 ширхэг компьютерийг холбогдох хэрэгслүүдийн хамтаар МУИС-ийн удирдлагууд болоод оюутан залууст 2016 оны 7-р сард хүлээлгэн өглөө.


 

5. "Шинэ жилийн бэлэг"

        1. Хүмүүс биднийг ойртуулж дотно болгодог зүйл бол сэтгэл. Имартаас Шинэ жилийн баярыг угтан нэгэн буурай болон түүний ачыг баярлуулахаар бяцхан бэлэг бэлдсэнээ гардуулан өглөө. Ачдаа зориулсан зассан гацуур модоо чимэглэхэд шаардлагатай байгаа чимэглэлийг нь бэлэг болгон гардуулсанд талархсан сэтгэлээ илэрхийлэн урмын үг хайрлан ерөөл дэвшүүлсэн нь бидэнд эрч хүчийг өгсөн юм. Тусламж их багадаа биш өгөх, туслах хүсэлдээ л байдаг.
 


 
2. 2016 онд Баянзүрх дүүргийн Тусгай сургалттай 55-р сургуульд онц дүнтэй суралцсан 1-5-р ангийн шилдэг суралцагчдад шинэ жилийн баярыг угтан бэлэг, хичээлийн хэрэгсэл, цүнх, бэлэглэж хүүхдүүддээ сурч боловсрох эрч хүч, урам хайрласандаа баяртай байна.55-р сургууль нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай олгож, тэднийг бие даасан амьдрал, хөдөлмөрт бэлтгэж, бодит чадвартай иргэн болгон төлөвшүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг. Дүүргийн хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуульд бүрэн хамруулж, амьдрах ухаанд сургаж, ахлах ангийн сургалтаар бүрэн дунд боловсролыг мэргэжлийн чиг баримжаатай хослуулан олгодог байна. Сургуулийн багш, ажилчид болон нийт сурагчдад шинэ оны мэнд дэвшүүлэхийн ялдамд цаашдын их үйлсэд нь амжилт бүтээл, сайн сайхны дээдийг хүсэе.


3. Баянзүрх дүүргийн 1-р хороонд үйл ажиллагаагаа явуулж байгаагийн хувьд хорооныхоо оршин суугчид ялангуяа ахмад настанууд, нялхас, хүүхдүүдээ баярлуулах нь бидний бас нэгэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан буйн илрэл билээ.

2016 оны Шинэ жилийн баярыг тохиолдуулан хорооны 1-11 насны 30 орчим хүүхдүүдийг баярлууллаа.

Энэхүү бэлэг нь олон хүүхэдтэй амьдралын боломж муу, өнчин, төрөлхийн болон олдмол өвчтэй хүүхдүүдэд зориулагдлаа. Зарим хүүхдүүд хүрэлцэн ирэх боломжгүй тул Хорооны засаг болон хорооны ажилчид гэрээр нь хүргэж өгөхөөр болсон юм. Хороонд оршин суугчиддаа анхаарал, халамж тавьж, тэдний төлөө гэсэн сэтгэлээр ажиллаж буй Баянзүрх дүүргийн 1-р хорооны хамт олонд ажлын өндөр амжилт хүсэе.

Эх сурвалж: www.e-mart.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-01-11 01:15:06
    E-mart худалдааны салбарт шинэ соёл нэвтрүүлж сайн байгаа. Nomin, Good Price зэрэг дэлгүүрүүд үнээ бууруулж, менежментээ сайжруулахгүй бол үйлчлүүлэгчдээ алдана...
  • зочин 2017-01-11 01:10:48
    Замын хөдөлгөөний дүрэм зөрчигдөх нөхцөл шалтгааныг арилгах талаар санаачлага гаргаарай, танайхыг нээгдсэн цагаас эхлэн бөглөрөө түгжрээ ихэссэн шүү.
  • bodol 2017-01-11 01:00:31
    bitgii hudal reclamd
  • Galaa  2017-01-10 14:52:58
    Emart hamt olond talarkhal devshuulj ajiliin amjilt husie mundag soyoliig sain tugeej ajilaarai
  • zochin 2017-01-10 09:01:26
    бараа бүтээгдэхүүнийхээ үнийг шинэ жилийн баярыг далимдуулан үнээ нэмсэн байсан ш дээ
  • Иргэн 2017-01-10 07:58:11
    Баяр хүргэе, өөр их дорвитой том ажлууд хийгээрэй, Нарантуул, МАК гэх мэт компаниуд иймэрхүү ажил хийдэг юм болов уу