МҮСБХ заал авах хүсэлтээ ирүүлээгүй гэв
МҮСБХ-ны удирдлагууд өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Спортын ордны “А” заалыг сагсчдад өгөхгүй байгаа талаар мэдээлсэн юм.  Тэгвэл үүний хариу болгож БТСГ-ын Спортын ордны менежер Г.Нямдорж өнөөдөр мэдээлэл хийж, тайлбар хийлээ.

Тэрбээр  МҮБСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа “БТСГ заал өгөхгүй байна” гэж олон нийтэд ташаа тараасан. БТСГ-ын дарга Ц.Шаравжамц өнгөрсөн оны наймдугаар сард энэ байгууллагад удирдах албанд томилогдсон. Томилогдсон өдрөөсөө хойш аливаа асуудлыг хуулийн дагуу шийдвэрлээрэй гэж бидэнд үүрэг даалгавар өгсөн. Спортын төв ордонд есдүгээр сард сагсан бөмбөгийн олон улсын тэмцээн болсон. Энэ тэмцээнд зориулж бэлтгэл сургуулилт хийх талбайгаар хангаж өгсөн. МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга хүсэлт гаргасны дагуу заал, талбай гаргасан. Мөн залуучуудын УАШТ, лигийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Он гараад 21 аймгийн лигийн аварга шалгаруулах тэмцээн гурван өдөр явагдсан. Одоо боксын УАШТ энэ ордонд болох гэж байна.

Одоогийн байдлаар Спортын төв ордонд уралдаан тэмцээн зохион явуулах хүсэлт өгсөн 20 гаруй байгууллага байна.
Спортын төв ордон хотын төвд байдаг болохоор арга хэмжээ зохион байгуулах хүсэлтэй байгууллага олон байдаг. Тэр хүсэлтийг аль болох зохицуулахыг хичээж ажиллаж байна. МҮСБХ-нд заал өгөхгүй гэсэн асуудал байхгүй. Хамгийн гол нь заал авах хүсэлтээ өгөх хэрэгтэй. Тийм өргөдөл өнөөдрийг болтол бидэнд ирээгүй” гэлээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ochoo 2017-01-10 17:15:55
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
    202.179.31.35
    Мэдэгдсэн Хариулах
  • У кун 2017-01-10 09:07:40
    Тулга PR хийхдээ сайн шүү. Яг эрдэнэ ахынхаа араас орж
    202.70.34.131
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-10 07:54:38
    Цэвэрбал гэж нэг үхдэл царайтай нөхөр дандаа хэрүүл хийж байх юмаа, алуурчин Эрдэнэ бас нэг холбооных нь дарга билүү, хэл амгүй холбоо гэж Монголд байна уу
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • Sss 2017-01-10 09:06:32
      Chi muu hutsaad bgaarai. Chamaig bodvol naad hun chin sagsan bumbugund amidralaa zoriulaad irsen uym shu. Uyg ni ch medku bj hutsah hereg bn uu nohoi mini
      31.182.74.224
      Мэдэгдсэн Хариулах