44 тонн дизель түлш асгарсныг аюулгүй болгожээ
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс урагш 5 км-т  “Хадана ус” гэдэг газарт Норд Бенз маркийн автомашины чиргүүл хажуугаараа унаж тээвэрлэж явсан дизель түлш асгарсан гэсэн мэдээлэл Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, онцгой байдлын дэд хурандаа М.Адъяабаатараар ахлуулсан ажлын хэсэг тус газарт ажилласан байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг очиход “Шунхлай” ХХК-ны 44 тонн дизель түлшийг Дорноговь аймгийн Сайншанд сумаас, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд тээвэрлэж явсан “35-51” УНН улсын дугаартай Норд-Бенз маркийн автомашины чиргүүл хажуугаараа унаж, тээвэрлэж явсан 44 тонн дизель түлш 2400 м2 талбайд алдагдаж хөрсөнд гүн хэсэгтээ 30 см, зах хэсгээрээ 5-10 см нэвчсэн байжээ.

Тиймээс ажлын хэсгийнхэн шороон замын ховилд тунаж үлдсэн 1150 литр дизель түлшийг битүүмжлэлтэй  саванд зөөвөрлөн, хөрс хуулах ажиллагааг шуурхай эхлүүлэн бохирдсон гадаргууг тусгайлсан цэгт зөөвөрлөж хүн мал, амьтан хүрээлэн буй орчин хордож бохирдохоос урьдчилан сэргийлжээ.


 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-01-10 23:01:43
    тэгээд энэ хуулж авсан түлштэй шороогоо хаана аваачиж яадаг юм болоо. хүн мал явдаггүй газар гэж байхгүй дээ
    182.160.1.33
    Мэдэгдсэн Хариулах
  • ochoo 2017-01-10 17:17:23
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
    202.179.31.35
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-01-10 10:15:14
    За тэгээд 500 м3 шороог авч цэвэрлэсэн юм биз дээ. Асгарсан шатахуун, тарсан талбайн хэмжээ хамааралгүй л байна даа. Шатахуун чинь хор шүү дээ
    103.229.121.116
    Мэдэгдсэн Хариулах
    • Дүгнэлт 2017-01-11 14:50:20
      Тэр шатахуунд бохирдсон хөрсийг хуулж аваад СО2 шүүлттэй зууханд шатааж аюулгүй болгох ёстой ш дээ . Эд нар аягүй бол ойрын хогийн цэг дээр аваачиж хаяасандаа
      112.72.11.112
      Мэдэгдсэн Хариулах