Баталгаагүй хүнсний хэрэглээнд хязгаарлалт тавина гэв үү
Агаар, ус, хөрсний бохирдол ГАМШГИЙН ТҮВШИНД хүрснийг ҮАБЗ-өөс хүлээн зөвшөөрлөө. Нийслэлчүүд бид аюултай, гамшиг нүүрлэсэн хотод амьдарч байна. Үүн дээр нэмэгдээд хүнсний аюулгүй байдал бас л харанга дэлдэж эхлээд байна.

Орчин үеийн биотехнологийн аргаар гарган авсан удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий аливаа амьд организмыг “хувиргасан амьд организм” хэмээн нэрлэдэг байгаа. Гэтэл монголчууд бид энэ хүнснийг өдөр бүр хүнсэндээ хэрэглэснээр багагүй хугацаа өнгөрээ. Мал аж ахуйн салбарт тэр дундаа гахай, хонь, үхэр, ямаанд ген шилжүүлэх аргаар үржил шимийг нь сайжруулсан олон жишээнүүдийг судлаачид олон нийтэд ил болгодог. Мөн газар тариалангаас улаан лооль, эрдэнэ шиш, шар бурцаг, хөвөн болон тосны ургамал, чинжүү зэрэг ургамалд биотехнологийн аргыг илүүтэй хэрэглэдэг байна.

Улсын хэмжээнд явуулсан судалгаагаар бидний түгээмэл хэрэглэдэг шоколад, кофений сүү, ургамлын тос, самар, зайдас, бэлэн гоймон гэсэн зургаан төрлийн 162 нэрийн импортын хүнс хувиргасан амьд организмын найрлагатай байх магадлалтайг лабораторийн шинжилгээ харуулжээ. Хувиргасан амьд организмын найрлагатай бүтээгдэхүүн дээр “modified potato starch”, “modified corn starch” гэхчилэн тэмдэглэсэн байдаг гэнэ. Сникерс шоколад, кока кола ундаа зэрэг нь ийм төрлийн хольцтой байх нь түгээмэл ажээ.

Тэгвэл энэ оноос эхлэн энэ төрлийн бүтээгдэхүүнд хяналт тавихаар болсон байна. Өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанаар Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ хулийн төслийг 2012 онд Монгол Улсын Их Хурал Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан гаргасан бөгөөд уг хуульд, удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий хувиргасан амьд организмаас гаралтай хүнсийг гадаадын зээл, тусламжаар авахыг хориглосон байна. 

Гэвч энэ төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэх, импортлоход ямар нэгэн хязгаарлалт тавьж, хяналт тогтоох эрх зүйн орчныг бүрдүүлээгүй байгаа нь хоол хүнсээр дамжуулан хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл учруулах эрсдэлийг үүсгэжээ. Хувиргасан амьд организмын талаар судалгаа хийсэн эрдэмтдийн туршилтад оруулсан амьтад үхэж, тариалсан хөрсний бактери бүр мөсөн устсан байна.

Монгол Улсын хүн амын тоо цөөн, байгалийн арвин баялаг нөөцтэй тул дотоодын хүнсний хэрэглээг генетикийн өөрчлөлтөд ороогүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах бүрэн боломжтой. Иймд дэлхийн олон улс хэрэглэхээс татгалзаж буй баталгаагүй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд хязгаарлалт тавих эрхзүйн орчныг боловсронгуй болгож, хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортод хяналт тавих зайлшгүй шаардлагатай байна. Дээрх шаардлагын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тариалахыг хориглож, импортолж буй хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүний найрлагад тодорхой хязгаарлалт тавих зорилгоор Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.

Энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болсон. Хэрэв хууль батлагдвал ирэх долдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ. Гэхдээ хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийх, хувь хэмжээг тогтоох хүчин чадал бүхий лаборатори, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, хувиргасан амьд организмын талаар иргэдэд системтэй боловсрол олгох ажлууд хийгдэх нь чухал.

Ямартай ч Монголын төр хүн ардаа эрүүл хүнсээр хангахад анхаарлаа хандуулах нь. Гэхдээ батлагдан гарсан хууль хөрсөн дээр хэрхэн буухыг цаг хугацаа харуулна биз.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-14 01:55:08
    Үндэсний экологийн цэвэр л гэнэ гэтэл яг үнэндээ очоод авах гэхээр үнэ нь тэнгэрт хадсан наад захын жишээ гэхэд л ааруул кг нь 14000 тэгэхээр яахын
  • chono 2017-01-11 04:01:55
    Belen goimon ..... cola 2 iiig horoicheee ..... ayultai huns