Шинжлэх ухааны академи утааг бууруулахаар шинжлэх ухааны үндэслэлтэй юу хийсэн бэ
Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихээд байгаа. Зөвшөөрөгдөх хэмжээнээс даруй хэдэн арав дахин их байгааг албаныхан хэлж, иргэдийг амны хаалт зүүж явахыг зөвлөж буй.  

Засгийн газраас утаа  бууруулах ажлыг 2009 оноос эхлүүлж олон арван тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнгээ өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Утааг бууруулах ажилд улсын төсвөөс 100 гаруй тэрбум төгрөг гаргасан байна. Хувийн хэвшлээс 200-аад тэрбум төгрөг гаргажээ. Гэтэл утаа улам бүр ихэссэнийг бид харж байна. Угаасаа хотын утаа зөвшөөрөгдөх хэмжээнээс хамгийн багадаа 10-20 дахин их буюу гамшгийн хэмжээнд хүрчихсэн.Тэгэхээр өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн утааг бууруулах аргууд буруу байсан гэсэн үг. 

Тухайлбал, утааг бууруулахаар сайжруулсан зуух тарааж, сайжруулсан түлш хэрэглэсэн аргыг судалж үзсэн. Эхний удаадаа бол нэлээд үр дүнгээ өгч, агаарт дэгдсэн хөө, тортог нарийн ширхэглэгт тоосонцорууд багасч байсан. Гэтэл үүний араас "Нүүрс хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж, их хэмжээний утаа тортогтой түүхий нүүрсийг хямд үнээр борлуулснаас болж агаарын бохирдол эрс нэмэгдсэн. Иргэдэд хямд нүүрс тараасан нь зөв хэдий ч агаарын бохирдлыг бууруулах бодлогын төвшинд бол маш том алдаа байсан гэдгийг  Шинжлэх ухааны академийн эрдэмтэд хэлж байна. 

Тэгвэл утааг бууруулахаар шат шатандаа тэмцэж, иргэдээс ч санаа оноо  гаргаж нийтээрээ  утааны эсрэг нэгдэж байгаа энэ үед тус байгууллага таг дуугүй суусаар байна. Саяхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ШУА-ийн эрдэмтдэд утааг бууруулах шийдэл, арга зам олохыг даалгасан. Энэ дагуу тэд цахилгаан халаагуур гэр хорооллын иргэдэд хэрэглүүлэх нь зүйтэй гэдэг ганц шийдлийг хэлж өгсөн байх юм. Гэтэл энэ байгууллага  өөрсдийн санаачлагаараа, Ерөнхий сайдын үүрэг даалгаваргүйгээр утааны эсрэг гарц шийдлийг хайж олох үүрэгтэй бус уу хэмээн олон нийт шүүмжлэх боллоо.  

Дэлхийн олон томоохон хотууд олон жилийн өмнө утааны асуудалтай тулгарч байсан ч өдгөө бүх асуудлаа шийдэж чадсан. Энэ бүх арга туршлагыг судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй ажиллах  нь чухал байгааг өнгөрсөн хугацаанд утааны эсрэг авч хэрэгжүүлсэн дээрх үр дүнгүй төсөл хөтөлбөрүүдээс харж болохоор. Тиймээс л  эрдэмтдийн шинжлэх ухааны үндэслэлтэй санаа оноо  яг одоо ус агаар мэт хэрэгтэй байгаа юм. 
 
Харин манай шинжлэх ухааны академынхан өнгөрсөн хугацаанд утааны асуудлыг судалж, стратеги төлөвлөгөө боловсруулж ирсэн гэх тайлбарыг өгч байна. Тэд хэлэхдээ “Манай Шинжлэх ухааны академийн дулаан, цахилгаан, эрчим хүчний чиглэлээр ажилладаг эрдэмтэд утаа бууруулах талаар төр засагт маш олон санал, төсөл хүргүүлж байсан. Гэтэл шалгаруулдаг комисс нь нээж ч харж байгаагүй. Олон жилийн өмнөөс бид утаа бууруулах аргуудыг судалж, тооцооллыг нь гаргаж, судалсан. Зөвхөн стратегиэ боловсруулж, ямар тактикаар ажиллах вэ гэдэг нь л дутуу байсан гэж ойлгож болно. Тиймээс бид Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу эхний ээлжинд утааг бууруулах стратегиэ боловсруулан, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, төсөл хөтөлбөр хариуцдаг хүмүүстэй уулзаж, санал бодол солилцож байна” гэлээ. 

Тэдний  хэлснээс үзэхэд Засгийн газар шинжлэх ухааны академитайгаа хамтарч ажилладаггүй байжээ. Тэгэхээр дээр хэрэгжүүлсэн утааны эсрэг  арга хэмжээнүүд нь бүгд шинжлэх ухааны үндэслэлгүй, тооцоо судалгаагүй ажлууд байсан болж таарч байна. Үр дүн нь ч үүнийг харуулаад өгсөн. Иймээс ирэх жилүүдэд төдий хэр хэмжээний мөнгийг салхинд хийсгэхгүйн тулд Засгийн газар, эрдэмтэдтэйгээ нягт хамтран ажиллаж утаанаас бүр мөсөн салах арга замыг хайх нь чухал байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Soliorol 2017-01-14 18:46:10
    bolobsroliin saidantsar bodlogogiu. hajuud baigaa hoer eh gurnees sainiig ni copy past hiih chadbargiu shinjleh uhaan jaraad ch jah youm.
  • хохо 2017-01-12 14:06:53
    Нано технологи энэ тэр гэж том том бүлт бүлт ярьж төслийн мөнгө идсэн хулхи гарууд байдгийм шдээ. Наадуул чинь юу ч хийж чадахгүй. Тараавал таарна.
  • би монгол хүн 2017-01-12 07:56:03
    налайхчууд утаагаа яах вэ? гэж байхад хотын захирагч харин бүр ...
  • Tsahilgaan, gaz. sergeegdeh erchim huchn 2017-01-12 07:54:07
    akademy ??? tend engineeruud ajillah bolomj baina uu? alsaas ajillah bolomj baibal holbogdoe.
  • ДН 2017-01-12 02:43:50
    Утаагаар амьсгалхыг хүсдэнг хэн ч байхгүйл байх бас өдөр бүр үнс тоостой ноцолдох хүсэлтэй хүн байхгүй ядуугын зовлон их гэдэг мөнгөгүй ард түмэн яалтай билээ
  • шинжлэхүйн үндэс буюу шинэ парадигм 2017-01-11 09:48:57
    шинжлэх ухаан гэдэг нь ер юу гэсэн үг вэ? энэ үгээ мэддэг юиуу
  • Зочин 2017-01-11 08:55:03
    Сундуй зайлуул утаа гээд л ойрын хэд хоног яваад байна, нөгөө Сандуй нь хаана сонгуулийн шоу хийгээд явна даа, одонгийн найранд сууж байгаа юм болов уу
  • өвгөн 2017-01-11 07:09:41
    мэргэжсэн хүнийг үнэлэх, ашиглах талаар засаг том алдаа гаргадаг, за да монгол хүнийг ойлгохгүй замын түшээдэд хэлэх үү?, гадны хүн эд мэдэхгүй гэвэл тийм гэх, ...
  • Үзээд санал 2017-01-11 03:30:36
    [100 чухал сэдэв] - Алдарч байгаа "Тусгаар тогтнол" нэвтрүүлэгийг үзээд гайхлаа
  • Зочин 2017-01-11 03:17:53
    Гавьяат хуульч, эдийн засагчдын тоогоор бол гэмт хэрэггүй, эдийн засаг нь эрүүл байхаар, яг түүн шиг эрдэмтдийн тоо ч цөөнгүй л байх, ард түмэнд хүртээлгүй л ба...
  • ШУА чадахгүй мөнгөний гарз 2017-01-11 02:12:17
    Денверт 20 жилийн өмнө утаа их байсныг ганцхан шийдвэрээр таслан зогсоосон. Зуух түлэх бол зөвхөн утаагүй,сайжруулсан түлш хэрглэж болно үгүй бол торгоно
  • Бат 2017-01-11 02:11:45
    Байгалийн хийгээр халаах хэрэгтэй өөр шилдэг арга байхгүй.
  • Зочин 2017-01-11 02:00:46
    Дашцэрэн, Өнөрмаа нарын залинд хөтлөгдөөд явчихдаг улсууд яаж шинжлэх ухааны үндэстэй юм хийх вэ, хажууд чинь агуу их Хятад гүрэн утаандаа дарлуулж байна
    • BAAGII 2017-01-11 04:15:47
      эрдэмтэн гэж бодчихсон хүмүүсүү. Эсвэл хуурамч цолтонгуудуу? Эрүүл ухаантай л бол энэ утааг хэрхэх тухай ШУА-аас цалинждаг хүмүүс бодох л ёстой шүү
      • Баагий  2017-01-11 04:19:31
        Үнэхээр эрдэмтэн л бол утааг хэрхэх талаар ШУА-д харъяалалтай эндээс цалин авдаг бүх хүмүүст хамааралтай. Тийм мундаг ухаантай юм бол ард түмэндээ тус болооч......
        • Өнөрмаа 2017-01-11 04:22:07
          Намайг дэмжсэн бүх ухаантан эрдэмтэнгүүд тэр дундаа физик техникийн хүрээлэнгийнхэнд
  • ЗОЧИН 2017-01-11 01:51:43
    ДАРГА НАРТ МӨНГӨ ЦАВЧИХ БОЛОМЖГҮЙ ЯМАР Ч САНАЛ ЯВАХГҮЙ Ш ДЭЭ. ИЙМ ЮМ ОЙЛГОДОГГҮЙ ЮМ УУ? 26 ЖИЛ ИЙМ Л БАЙДЛААР ЯВЛАА. АРДЧИЛАЛ ГЭДЭГ НЬ ЭНЭ ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ.
  • Бат 2017-01-11 01:42:57
    Одоо ганц гарц өрх бүрийн яндангаас утааны төлбөр ав тэгээд хотын шилжилт хөдөлгөөн эсэргээрээ болж утаа буурна би ч эрүүл татвар төлөөд амьдармаар байна
  • зочин 2017-01-11 01:17:34
    БИЗНЕС ХИЙСЭН.