Зам тээврийн ослын 282 дуудлага бүртгэгджээ
Замын цагдаагийн албанд нийт 355 дуудлага, мэдээ мэдээлэл ирснээс, зам тээврийн ослын 282 дуудлага бүртгэгдсэн бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
 
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1 бүртгэгджээ.
 
Мөн Хан-Уул дүүрэг, Богд уулын арын замд амины “Toyota Kluger” маркийн автомашин “Nissan Xtrail” маркийн автомашинтай мөргөлдөж, гурван хүн гэмтсэн байна.
 
Сонгинохайрхан дүүргийн нутаг Номин агуулахын урд замд “Toyota Pruis” маркийн автомашины жолооч М нь “Toyota Crown” маркийн автомашинтай мөргөлдөж, гурван хүн гэмтсэн байна.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.