Татварын буцаан олголтод хамрагдах иргэд ямар материал бүрдүүлэх вэ
Хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтоо авахыг хүссэн иргэдийн материалыг нэгдүгээр сарын 9-нөөс ирэх сарын 15-ны өдрийг хүртэл татварын хэлтэс дээр хүлээн авна.
 
Иймээс хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх иргэд цаг хугацаандаа шаардагдах бичиг баримтаа бүрдүүлэн өгөхийг татварын хэлтсээс мэдээлж байна. Бүрдүүлсэн материалаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад харьяалал харгалзахгүй өгч болно.

Банкны зээлээр болон өөрийн хөрөнгөөр хувьдаа орон сууц худалдан авсан иргэд 30 хүртэл сая төгрөгийн 10 хувийн орлогын чөлөөлөлтийг эдлэх эрхтэй. Мөн өөрийн болон үрчлэн авсан хүүхэд мэргэжлийн сургуульд сурдаг бол сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг жил болгон эдэлдэг.
 
Бүрдүүлэх материал
 

 Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  2. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
  3. Хүсэлт
  4. Иргэний үнэмлэх, хуулбар
  5. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
  6. ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар   
  7. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, хуулбар
  8. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Орон сууцны захиалгын гэрээ        
  9. Орон сууц худалдан авах, барихад зарцуулсан орлогын эх үүсвэр нотолсон баримт, мөнгө төлсөн баримт,
  10. Хөрөнгийн үнэлгээний тайлан
  11. ҮХЭХБорлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт
  12. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт       


Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх дараагийн жилд дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  2. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
  3. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ 2%
  4. Хүсэлт
  5. Иргэний үнэмлэх, хуулбар
  6. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
  7. ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар   

          

ХХОАТТХ-ийн 24.6-д зааснаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр,
  2. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
  3. Хүсэлт
  4. Хүүхдийн төрсний  болон үрчилсэн гэрчилгээ, хуулбар
  5. Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт /Монгол хэл дээр баталгаат орчуулгатай/
  6. Сургалтын төлбөр төлсөн баримт. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн  санхүүгээр баталгаажуулсан байна
  7. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
  8. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
 
24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх
24.6.Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.
 

ХХОАТТХ-ийн 24.7-д зааснаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр  
  2. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
  3. Хүсэлт
  4. Оюутны иргэний үнэмлэх, хуулбар
  5. Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт
  6. Сургалтын төлбөр төлсөн баримт. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн  санхүүгээр баталгаажуулсан байна
  7. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
  8. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
 
24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх
24.7.Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна.

Тайлангийн маягт, өргөдлийн загварыг ЭНД дарж татаж авна уу.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Altaa 2017-04-21 07:37:06
    Mungu hojsono yaj medehuu dans ruu mungu n orood irdeg ymuu batalgaajuulna gej yahuu sain oilgodogguuee
  • АСУУЛТ 2017-03-29 07:37:27
    2017 оны т. буцаан олголтын мөнгө хэзээ орох вэ?
  • УНШИГЧ 2017-01-12 06:44:03
    ЭНЭ ТАЛААР ХААНААС ЯМАР УТСААР ЛАВЛАЖ БОЛОХ ВЭ