Хөлбөмбөгийн ДАШТ-д 48  баг оролцдог болно
Дэлхийн хамгийн том спортын тэмцээн болох хөлбөмбөгийн ДАШТ-д 48 баг оролцдог болно. Тодруулбал 2026 онд болох ДАШТ-д дэлхийн таван тивийн шилдэг 48 улсын баг оролцдог болох шийдвэрийг  Олон улсын хөлбөмбөгийн холбооноос гаргалаа.“ФИФА”-гийн Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар энэ асуудлыг ярилцаж эцэслэн шийдвэрлэжээ.  Ингэснээр шигшээ багууд нэг хэсэгт  3,3 аараа орох бөгөөд тэндээсээ шөвгийн 32 баг шалгарч тэмцээнээ үргэлжлүүлэх юм байна.
 
Энэ асуудлыг  өнгөрсөн жил Жианни Инфантино FIFA-ийн ерөнхийлөгчөөр сонгогдохдоо ДАШТ-ийг 40 багтай болгоно гэж амлан өмнөх ерөнхийлөгч Зэп Блатерыг залгамжлах эрх авч чадсан юм.
 
ДАШТ-д оролцох багын тоог нэмснээр тэмцээний үеэр дэлхийн олон улс орон баярлаж, хөлбөмбөгийн гайхамшгийг мэдэрдэг болно гэж үзэхээс гадна телевизийн зар сурталчилгааны орлогыг нэмэгдүүлнэ гэж үзжээ.
 
Дашрамд дуулгахад хамгийн анх 1930 онд Уругвайд зохион байгуулагдсан ДАШТ-д 13 орны шигшээ баг орж байсан бол дараачийн гурван тэмцээнд 16, 15, 13 орны шигшээ баг орж байжээ. Харин 1954-1982 он хүртэл тогтмол 16 баг оролцож байгаад 1982-1994 он хүртэл 24 баг оролцож байжээ. Харин 1998 онд Франц улсад зохион байгуулагдсан ДАШТ-ээс өнөөг хүртэл 32 улсын шигшээ баг “Алтан дагина”-ын төлөө өрсөлдөж байгаа юм.
 
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хөл бөмбөгчин 2017-02-10 10:16:36
    хэ хэ нэртэйгээр нь ОУХБХ-нд бүртгэлтэй бүх 220 гаруй улсыг бүгдийг нь оруулдаг болбол таарна
  • zz. 2017-01-11 04:50:17
    Ingesneer n zohion baiguulj bgaa ulsad n iluu ashigtai boloh bh.